Туйлын сайн, туйлын муу хүнийг Загдаагаас хайгаад хэрэггүй

Twitter Print
2020 оны 04-р сар 12-нд 10:21 цагт
Мэдээний зураг,

Загдааг маш сүртэйгээр баривчиллаа. Киноо кино...

Тэр тѳрийнхѳнтэй муухай харьцдаг, тэр нь хүмүүсийн эгдүүцлийг тѳрүүлдэг. 2 сарын ѳмнѳ түүнээс ярилцлага авах үед 14 цагдаа зодсон гэх шинэ хэрэг нээсэн байсан. 14 цагдаа нэг нэгээрээ зодуулж байна гээд тѳсѳѳл дѳѳ. Хэрэг ингэж л тохдог.

Тэр 3 айлын эзэмшлийн хашаандаа 30 шахам ѳрхийг байлгаж байна. Гэр бүлээсээ жийгдсэн нийгмийн "хүн хогнууд". Нэгэнт Загдаагийн халамжинд ирсэн бол тэндэхийн дүрмийг дагах ёстой. Тэнд архидах хориотой. Айлуудад гэнэтийн үзлэг хийх гэх мэт. Архины хамааралтай хүн яаж худлаа ярьж, хулгай хийж, итгэл эвддэгийг тэр сайн мэднэ. Гэртээ ганц архичнаа дийлэхгүй улс Загдаагийн авирыг жаахан гадарлана.

Архины хамааралтай, эцэг эх нь хаяад явсан хүүхдүүдийг асарч цэцэрлэгийн зѳвшѳѳрѳл хүссэн ч тэдэнд ѳгѳѳгүй. Учир нь айлын хашаанд цэцэрлэг байгуулах боломжгүй гэдэг шалтгаанаар. Тэнд би Халиунаагийн охинтой уулзаж байв. Тѳрѳлхийн тэмбүүтэй гарсан хүүхдийг ээж нь орхиод явчихсан хойгуур эмчлүүлсэн юм. Тэнд байгаа хүүхдүүд морин хуур заалгаж, дуу хѳгжим соёлын ажил явуулдаг гэдгийг би ѳѳрѳѳ харсан. Загдааг энэ хүмүүсийн ѳмнѳѳс баахан мѳнгѳ тѳрѳѳс авдаг бүр сардаа 100 сая гээд бүлтрээд эхэлж. Манай тѳр хэзээнээс тэгж мѳнгѳ ѳгдѳг болчихов?

Загдаа энд ирсэн архичдаа (дор хаяад 20 жил уусан хүн шүү) ѳѳрийн дэглэмд байлгаж ажил хѳдѳлмѳр эрхлүүлж ямартай ч зүгээр сууцгаахгүй байгаа нь нүднээ илхэн. Загдаа ѳѳрийн хүүхдүүд дээр нэмж траншейны 2 хүүхэд үрчлэн ѳсгѳсѳн ба тэд одоо насанд хүрсэн залуус болсоныг би тэднийд очихдоо харсан. Загдаа гэх хувь хүн их зѳрчилтэй. Хүн загнаад байгаа мѳртлѳѳ халамжлаад байдаг. Тэр нь архичид. Загдаа энэ хүмүүсийн тѳлѳѳ тѳрийнхѳнтэй уйгагүй тэмцсэн. Сульдаатай хүүхэд сувилалд явуулах гэж 2 жил хѳѳцѳлдѳѳд бараагүй, тэднийд ирээд нас барсан хүний бичиг баримт олдоогүйгээс оршуулах боломж үгүй байсан, Халиунаа шиг асрамжаас гараад орох оронгүй болсон хүнийг энэ нийгэмд авах газар байхгүй ба байрандаа байлгасан гэх мэт олон асуудлыг тэдний ѳмнѳѳс зохицуулж ирсэн. Тѳрийнхнийг хатуу шаардаж хайр найргүй шүүмжилдэг.

Тэр лайв хийхдээ түмэнд таалагдах гэж уярам сайхан үг хэрэглэдэггүй. Хүмүүс наад муухай зангаа засаач гэдэг. 50 тай хүн сурдаггүй юм. Загдаагийн ѳѳрийн яах аргагүй давтагдашгүй зан. Нийгэм тэр чигтээ нял пал гоё хошгироонд дуртай болчихсон юм. Тиймдээ ч Элбэгдоржийн гоё ярианд хууртаж олон жил удирдуулчихаад одоо харааж сууна. Загдаа гэх хүний үр хүүхэд ч аавыгаа хайрлаж ѳмнѳѳс нь яс хавталздагаа хэлж байв. Харин Загдаа түүнийг мѳн л үл тоосон хэвээр, ѳѳрийнхѳѳрѳѳ зүтгэнэ. Ер нь Загдааг хайрлах ч хэрэггүй, үзэн ядах ч хэрэггүй. Зүгээр би ийм ажил хийж чадах уу гээд ѳѳрийгѳѳ оронд нь тавиад үз. Ер нь тэгээд туйлын сайн хүн, туйлын муу хүнийг Загдаагаас хайгаад хэрэггүй...

Коронагаас болоод хоёрхон сарын хугацаанд 264 хүүхэд хүчирхийлүүлсэн хэрэг ЦЕГ-т бүртгэгджээ. Суурь шалтгаан архидалт. Халиунааг би хувьдаа хүчиндүүлсэн гэдэгт итгэхгүй байгаа. Түүний бэлгийн амьдрал ѳѳрѳѳ тогтворгүй. Ер нь эрчүүдийг хүчиндсэн гэхэд тэр нь үзэн ядагдах том шалтгаан болдог ч үнэнийг тогтоох хэцүү юм. Хэн нэгэн хэлснээр баривчилдаг бол энэ нийгэм юу болж хувирахыг ѳѳр дээрээ тѳсѳѳлѳѳд үз. Эцэст Халиунаа мэт бүсгүй ѳѳрѳѳ энэ нийгмийн том хохирогч, золиос юм. Тэр бусдад ашиглагдахаас ѳѳр сонголт байхгүй байх шиг.

Загдааг баривчлах ажиллагааг би шал ѳѳр, бүр алсын зорилготой, сонгууль дүүрэгтэй холбоотой ажиллагаа гэж харж байгаа болно. Муу новшийн Загдааг больж гэж хэлэх улсад Загдаа гэх хувь хүн таньд болоод Монголын нийгэмд ямар уршигтай гай тарьсан юм гээд асуучихъя. Тийм сүрхий юм бол дээрээс чинь ѳтгѳн шингэнээ асгаад, ѳрѳнд оруулаад, үр хүүхдийн чинь хоолыг газартай нь булаасан Элбэгдорж, Бадамжунай, Очирбат, Сайханбилэг, Баярцогт нараа тусгай ажиллагаагаар баривчлуулаач.

Саяхан Бат-Ялалтыг баривчилсан. Тэмцэж буй хүмүүсийг бүгдийг баривчлах гэж үзэж байна. Бүгдийг байцаан шийтгэж байна. Харин юуны ч учир мэдэхгүй бүгдийг ѳнгѳц харах улс компьютерын цаанаас их том дуугарцгаана. Маргааш таныг ч баривчилж болох юм.

жич: Загдаа гэх хүний араншин авирыг би ч таалж байгаагүй. Бүгдийг нүдээр харсны дараа тэндхийн хүмүүстэй ярьсны дараа бодол эерэг болсон.

Э.Цэрэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.183.217) 2020-04-13 18:31
      • 0
      • 0

      Буруу зөв гэж шүүгээд бгаа хүмүүс биш үнэндээ хүчирхийлэл сэтгэл санааны дарамтанд орсон хүмүүс бгаа л бол тэдний энэ зовлон үнэнийг хэлэх бх. Бурханлаг царайлж буяныг номлогсод ч цаагуураа нүгэл үйлдэж л байдаг хорвоо шүү дээ.

      Хариулах

    • Иргэн

      (66.181.183.79) 2020-04-13 10:24
      • 0
      • 0

      Энэ улс оронд юу ч байхгүй болтол хулгай хийгээд зарчихсан хулгайчуудаа барьж чадахгүй байж ядарсан хүмүүст тусалдаг нэг муу өвгөнийг л барьж дийлэх бололтой юм байна.

      Хариулах

    • Irgen

      (68.204.74.16) 2020-04-12 23:16
      • 0
      • 0

      Tor ene bolgoniig hiih Ystoi hiisen n haana bna

      Хариулах