Шунхлай ШТС-ыг битүүмжилжээ

Twitter Print
2014 оны 09-р сар 10-нд 13:16 цагт
Мэдээний зураг,

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах  “Шунхлай” шатахуун түгээх станцад өнгөрсөн наймдугаар сарын 17-18-нд шилжих шөнө хүн амины ноцтой хэрэг гарсан билээ. Гэмт этгээд тус шатахуун түгээх станцын түгээгч бүсгүйн амийг хөнөөн улмаар эд мөрийн баримтаа үгүй хийхийн тулд хяналтын камерын бичлэг бүхий хард дискийг нь аваад зугтсан байдаг. Мөн талийгаачийн биед байсан орлогынх нь мөнгө болох нэг сая гаруй төгрөгийг авсан гэдэг.

Хэрэг гарсан даруйд ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид болон аймгийн Цагдаагийн газрынхан хэргийн газарт үзлэг хийн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай эхлүүлсэн хэдий ч өнөөдрийг хүртэл гэмт этгээдийг саатуулаагүй байгаа юм.

Гэмт этгээдийн хурууны хээ болон гутлын мөрнөөс үзэхэд тэрбээр үйлдсэнийхээ дараа 4-5 явганаар яваад Бугатай даваа орчмоос замын унаанд дайгдсан болох нь тогтоогдоод байгаа аж. Өөрөөр хэлбэл, түүний хөлийн мөр Төв аймгийн Бугын сангийн аж ахуйн цаана байдаг Бугатай даваа орчмоос тасарчээ.

Гэмт этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага худалдаж авна гэдгээ мэдэгдээд байна.

Түүнчлэн хэрэг гарсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг цагдаагийн байгууллагынхан битүүмжилсэн байна.

Дээрхи хэргийн талаар дэлгэрэнгүйг доорхи линк дээр дарж, "Талийгаач эмэгтэйг Шунхлай компани байнгын дарамтанд ажиллуулжээ" нийтлэлээс уншина уу.

http://www.mongolcom.mn/read/

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.