
Гүйлтийн замаар ачаатай гүйх хэрэггүй
Сайхан амьдарья. Эрч хүч, мөрөөдлөөр дүүрэн амьдарья. Тэгээд зорьсондоо хүрч гялалзсан өдрүүдтэй учран золгоё. Бид бүхний дотроо нууцхан боддог бодол. Гэвч тэрхүү амьдрал гэх ай савд багтах аз жаргал, амжилт бүтээл нэртэй уртаас урт гүйлтийн замд гүйх нэгэн, алхах нэгэн, бүр зогсох нэгэн, унтаад хэвтэх нэгэн ч бий. Хийж буй үйлдэл бүхэн тухайн хүний сонголт тул шүүж шигших эрх хэнд ч үгүй.
Харин тэдгээр дундаас амжилт бүтээлийнхээ төлөө гүйж яваа хүмүүс дээр хэдэн хором саатаж үзье. Харахнээ дийлэнх нь нуруундаа ачаатай аж. Нуруундаа тоо томшгүй ачаа ачаад хөлсөө дуслуулан урагш зүтгэж явна. Цөөхөн хэд нь тэдний хажуугаар дэгдэж харагдана. Мэдээж ачаагүй тамирчид түрүүлж барианд хүрч, ачаатай тамирчид тэднийг бодвол хэд дахин хөлс хүч, цаг нар төлж бариандаа хүрэх юм.
Тэр ачаа юу вэ? Тэр ачаа бол дэмий бодол, хэтэрхий өөрийгөө үнэлэх үнэлэмж, өнгөрсөн үеийн алдаа дутагдал, хөлнөөс татаж чангаагаад байгаад тэдгээр хүмүүс юм.
Гучин нас гэдэг эрч хүчээр дүүрэн, гүйвэл гүйчих, өргөвөл өргөчих тэрхүү насандаа ачаанд дарагдан сөхрөөд унахад дэндүү хайран. Бид энэ насандаа бүх зүйлд уян хатан хандах чадвараа гээгээгүй байдаг. Хэрэггүйгээ гээх! Хэрэггүй бодлоосоо, хэрэггүй эд зүйлсээсээ үтэр түргэн хагцах зориг тэнхээтэй байгаарай.
Хорьтой үеийнхээ амьдралд харамсаад огтхон ч хэрэггүй. Харамсаж хаширлаад хөдлөхгүй байна гэдэг маш том ачаа. Таны урд тийм өргөн зам нээлттэй байхад... Гучтайдаа ухаалаг байхад өнгөрсөн арван жилийг хөнгөхөөн гүйцэх бүрэн боломжтойг яаж ойлгуулах вэ. Ийм л дүрэлзсэн нас юм шүү дээ.
Номын нэр «30代を無駄に生きるな»
Зохиогч: Shigehisa Nagamatsu (永松茂久)
Эх сурвалж: Ээнээгийн тэмдэглэл
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.