Завхан, Хөвсгөл аймагт газар хөдөлжээ

Twitter Print
2019 оны 10-р сар 16-нд 10:08 цагт
Мэдээний зураг,

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Жаргалант багийн “Оройн товгор” гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т өчигдөр 13:29 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч, ноцтой хохирол учраагүй гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Мөн 14.50 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Мэнгэбулаг” гэдэг газарт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.

Газар хөдлөлтийн талаар аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан хоёрдугаар багийн Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй гэлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.