
БНАСАУ-ын Ардын арми байгуулагдсаны 75 жилийн ойн баярын жагсаалыг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун охинтойгоо үзэж сонирхсон нь олон нийтийн анхаарлыг татжээ.
Өнгөрсөн лхагва гарагт болсон баярын жагсаалын өмнөх өдөр Ким Жон Уны охин Ким Жү Э аавынхаа хамтаар Өнгөрсөн лхагва гарагт болсон уг жагсаалын үеэр Хойд Солонгос улс алсын зайн хэд хэдэн пуужингаа олон нийтэд харуулсан нь цэргийн баазад айлчилж, орой нь ойн баярын зоогт оролцсон аж.
Баярын зоогийн үеэр авсан гэрэл зурагт Ким Жү Э ээж Ри Соль Жү болон аав Ким Жон Уны голд зоогийн ширээний ард суусан байх ба Ким Жү Э аавтайгаа адил хар хүрэм, цагаан цамц өмссөн байжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 3 хүүхэдтэй гэгддэг ба түүнийг дунд охин Ким Жү Эгээ дагуулан олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдэд оролцож байгааг Ким Жон Ун охиноо Хойд Солонгосын дараагийн удирдагч болгохоор бэлдэж байна хэмээн ажиглагчид үзжээ.
Ким Жон Уны охин Ким Жү Э анх олон нийтийн өмнө өнгөрсөн 11-р сард гарсан ба тэрээр аавынхаа хамтаар Хвасонг-17 пуужингийн туршилтыг үзэж, түүнээс хойш Ким Жон Ун зэвсэгт хүчний судлаач шинжээчидтэй уулзах, пуужингийн туршилтыг ажиглах зэрэг арга хэмжээнд охиноо дагуулж явах болсон юм.
Хойд Солонгосын Ардын арми байгуулагдсаны 75 жилийн ойн баярын жагсаалын үеэр тус улс цөмийн зэвсгийн "агуу" хүч чадлаа харууллаа хэмээн KCNA агентлаг онцолжээ. Жагсаалын үеэр Хойд Солонгосын бүтээсэн хамгийн том гэгдэх тив алгасах Хвасонг-17 пуужингаас гадна хатуу түлшээр ажилладаг тив алгасах 4 пуужинг танилцуулсан нь олон улсын анхаарлыг татаад байна. Хойд Солонгосын томоохон пуужингуудын дийлэнх нь шингэн түлшээр ажилладаг нь пуужинг хөөргөх үйл явцыг удаашруулах хүчин зүйл болдог аж. Хатуу түлш ашигласнаар пуужингийн манёвр хийх чадвар нэмэгдэх, пуужинг хөөргөх бэлтгэл ажлын хугацаа богиносох давуу талтай болох ба үүн дээр дайснуудад тус пуужинг илрүүлэх, замд нь устгахад хүндрэлтэй болох юм.
Өнгөрсөн жил Пхеньян пуужингийн олон тооны туршилт явуулсан ба тэдгээрийн зарим нь онолын хувьд цөмийн толгой тээвэрлэх чадалтай аж.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Пхеньян Ардын армийн ойн баярын жагсаалын үеэр танилцуулсан олон тооны пуужингуудаа цөмийн толгойгоор тоноглож чадсан тохиолдолд АНУ-ын пуужин хамгаалалтын системийг нэвтлэх боломжтой болох аж.
Ардын армийн ойн баярын зоогийн үеэр Ким Жон Ун "дэлхийн хамгийн хүчирхэг армийн" ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэж байгаа нь түүний хувьд нэр төрийн хэрэг хэмээн онцолжээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.