Орос тэрбумтны эрхэм тансаг хөлөг онгоц

Twitter Print
2014 оны 09-р сар 10-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Баруунд орогнох болсон Оросын алдартай тэрбумтан Роман Абрамовичын хувийн хөлөг онгоц өчигдөр Туркийн эрэг, Эгийн тэнгисийн Гёков боомтод орж ирсэн тухай Туркийн хэвлэл мэдээллүүд “шуугиж” байгаа аж. Eclipse буюу орчуулбал нар сарны “хиртэлт” хэмээх нэртэй уг хөлөг онгоц овор хэмжээ, тансаг зэрэглэлээрээ дэлхийд хоёрт ордог бөгөөд дээд зэргээр тав тух хангасан тоноглолтойгоор зогсохгүй үйлчилгээний ажилтнуудынхаа тоогоор тэргүүлдэг. 340 сая евро (ойролцоогоор 475 сая доллар) үнэ өртгөөр боссон, 169 метр урт, хоёр усан сантай, нисдэг тэрэг буух хоёр талбай, зочдын 30 өрөө, бүжгийн танхим, 50 метр гүн шумбах чадалтай жижиг шумбагч завь, пуужингаас хамгаалах системтэй уг хөлөг онгоц үйлчилгээний 80 ажилтантай.

Роман Абрамович 2010 оны арванхоёрдугаар сарын 9-нд энэ хөлөг онгоцыг хүлээн авсаны дараачаас дэлхий толгой баячууд түүний үлгэр дуурайллаар хувийн хөлөг онгоц сонирхож эхэлсэн. "Супер хөлөг онгоцны тулаан"-ны үр дүнд 2013 оны дөрөвдүгээр сард “Azzam” нэртэй, Абрамовичийн хөлөг онгоцноос 10 метр урт хөлөг төрсөн түүхтэй.

Оросын бизнесмэн амарч зугаалж яваа бололтой, Туркэд ирэхээсээ өмнө тэрээр наймдугаар сарын 23-нд Хорватын алдартай Дубровник амралт сувилалын газар эхнэр Дарья Жуковагийн хамт үзэгдсэн бол өмнө нь мөн наймдугаар сарын 14-нд Францын өмнөд эргийн Тулон хотод зангуу хаясан байна.

Оросын толгой баян, Британийн хөл бөмбөгийн “Челси” багийн эзний эрхэм нандин хөлөг онгоцыг Германы Гамбург хотын Blohm + Voss хөлөг онгоцны үйлдвэрт угсарсан бөгөөд Монако улсад төвтэй “Super Yachts Monaco” брокерийн компанид бүртгэлтэй байдаг аж. Уг компанид бүртгэлтэй хувийн тансаг хөлөг онгоцнууд Европын холбооны хөрөнгийн татварт хамрагдаггүй байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.