Зовлон шаналлыг мэдрэхээрээ бусдыг өрөвдөж энэрч сурна

Twitter Print
2023 оны 06-р сар 25-нд 16:41 цагт
Мэдээний зураг,

Aхлах сургууль төгсч байгаа хүүгийнхээ төгсөлтийн баяр дээр АНУ-ын дээд шүүхийн шүүгчийн хэлсэн үг:

Бусад хүмүүсийн адилаар би та нарт сайн сайхныг хүссэн үг хэлэхгүй ээ.

Заримдаа та нарт шударга бус зүйл тохиолдоосой, тэгвэл шударга ёсны үнэ цэнийг мэдэх болно.

Заримдаа урвалт шарвалтыг ч үзээсэй, тэгвэл үнэнч байхын чухлыг ойлгоно.

Бас хааяа ганцаардлыг мэдэрвэл нөхөрлөлийг үнэлнэ.

Заримдаа азгүйтэлтэй нүүр тулбал боломж байдгийг ойлгож, амжилт чинь чиний сайных биш, бусдын бүтэлгүйтэл ч тэр бүр өөрсдөөс нь болдоггүйг ойлгоно.

Чамайг бүтэлгүйтэхэд өрсөлдөгчийн чинь бах ханаж байгааг хараад чи өрсөлдөөн ямар байдгийг мэднэ.

Чамайг хэн ч тоохгүй үед чи бусдыг сонсох ямар чухал болохыг ойлгоно.

Зовлон шаналлыг мэдрэхээрээ бусдыг өрөвдөж энэрч сурна.

Хүссэн ч эс хүссэн ч энэ бүхэн та нарт тохиолдоно. Харин алдаа бүтэлгүйтлээсээ ямар сургамж авснаас цаашдын чинь амьдрал шалтгаалж байдаг юм даа... гэжээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.