Истанбул 2032 оны олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ илгээжээ

Twitter Print
2020 оны 06-р сар 10-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

Туркийн Истанбул хот 2032 оны олимпын наадам болон паралимпийг зохион байгуулах хүсэлтээ илгээсэн тухай тус улсын Үндэний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Хасан Арат мэдэгджээ.

Өмнө нь Истанбул 2020 оны Олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдсөн хэдий ч Токио хот тодорсон юм. “Олимпын наадмыг зохион байгуулах хүсэл зорилгоосоо Турк ухрах ёсгүй гэж би бодож байна. Турк коронавирусний цар тахалтай амжилттай тэмцэж, 2020 оны олимпын наадмын бэлтгэлийн үеэр өгсөн дэд бүтцийн талаарх үүрэг амлалтуудаа биелүүлсэн. Зам, метро, нисэх онгоцны буудал зэрэг бүх байгууламжийн барилгын ажил дууссан. Истанбул хот нэрээ дэвшүүлэхэд бэлэн” хэмээн Арат ярьжээ.

Ирэх 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын хооронд Токиод болох ёстой байсан олимпын наадам коронавирусний цар тахлын улмаас хойшлогдоод байгаа билээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.