Үсээ их будах нь аюултай

Twitter Print
2016 оны 12-р сар 10-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

Бүсгүй та үсээ хэр их буддаг вэ? Үсээ олон дахин будсанаар ямар аюултай болохыг та мэдэх үү? Тэгвэл доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.                                         

1970-аад оноос эхлэн үсчин, гоо сайханчдын дунд цус болон тунгалгийн системийн хортой болон хоргүй хавдар их байгааг тогтоосон байна.  Хуйхны орчим болон үсний угт түрхдэг будагч бодис нь арьсаар дамжин эхлээд цусанд нэвтэрч дараа нь бүх биеэр тархдаг. Амьтанд хийсэн туршилтаар үсний будаг нь хорт хавдар үүсгэдгийг баталжээ. Бараан өнгийн будаг нь цайвар өнгийнхөөс илүү хортой байдаг нь ч батлагдсан байна. Үсээ будах нь цусны хорт хавдраар өвчлөх магадлалыг 50 хувь нэмдэг бөгөөд, 16 жил хэрэглэсний дараа энэ магадлал 150 хувиар ихэсдэг болохыг эрдэмтэд баталжээ. 

Үсээ жилд 1-4 удаа буддаг эмэгтэйг огт буддаггүй эмэгтэйтэй харьцуулахад өндгөвчний хорт хавдраар өвчлөх магадлал 70 хувь байхад жилд тав буюу түүнээс олон удаа үсээ буддаг эмэгтэйн өвдөх магадлал 100 хувь байна. Зарим судалгаагаар үс будах болон тунгалгийн хорт хавдраар өвчлөх магадлал (50 хувиас их) уялдаатай болох нь илэрчээ. Өмнөд Калифорнийн их сургуульд 2001 онд хийсэн судалгаагаар 15 жилийн турш сард нэг удаа үсээ буддаг хүн бусад хүмүүсийг бодвол давсагны хорт хавдраар өвчлөх нь гурав дахин их байдгийг тогтоожээ. Тиймээс бүсгүйчүүдээ үсээ аль болох бага будаж байгаарай. Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Гэхдээ эрүүл мэнд хамгаас чухал шүү дээ.

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • цагаан үстэн

      (59.153.115.230) 2016-12-10 18:47
      • 0
      • 0

      Цагаан үс ургаад байдаг. Цагаан толгойтой байя гэхээр арай залуудаад байдаг. Үсээ будахгүй болохоор өөртөө арчаагүй гэх. Эрүүл мэндээ бодохоор будмааргүй байдаг. Яай даа байз ккккк

      Хариулах

    • Пагамжав

      (203.91.115.44) 2016-12-10 09:19
      • 0
      • 0

      Алаг саарал үстэй дунд насны эмэгтэйчүүд яах болж байна даа.кк хэцүүхэн л юм даа.

      Хариулах

    • Зочин

      (103.57.94.50) 2016-07-05 19:35
      • 0
      • 0

      би сард 2 буддаг яана даа

      Хариулах

    • зочин

      (103.57.92.150) 2016-03-11 18:42
      • 0
      • 0

      Хоргүй будаг хийж тус болоосой.

      Хариулах

    • zochin

      (182.48.102.86) 2015-07-14 12:23
      • 0
      • 0

      taivan geed baidag humuus harin ch chimeegui ovdsonoo medehgui yavaad hund hundersen hoinoo meddeg shuu

      Хариулах

    • мэдэмхийрчихүү

      (103.229.177.46) 2015-03-06 16:31
      • 0
      • 0

      Юманд санаа зовдоггүй хүмүүс учираас хорт хавдар тусахгүй байгаа юмшүүдээ

      Хариулах

    • B

      (103.26.193.3) 2014-09-11 20:14
      • 0
      • 3

      Bi bol odoo bur 2 sar hurehgui budaj baina sh dee. Gehdee neg arga olson. Yag adilhan ongoir togtmol buddag uchraas zovhon shineer urgasan hesgiig budaj baigaa

      Хариулах

    • ulzii

      (92.225.113.43) 2014-09-10 22:09
      • 0
      • 2

      yadargaatai iumaa, tsagaan usiig tegeed budahgui bol hetsuu sh dee.

      Хариулах