"Түүхээ бичье" уралдаан үргэлжилж байна

Twitter Print
2014 оны 09-р сар 10-нд 08:33 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн 375 жилийн ойг угтаж, Нийслэлийн засаг захиргаа, тэдгээрийн харьяа байгууллагуудын үүсэл хөгжлийн түүхийг бичүүлэх, бичмэл түүхийг арвижуулах, хойч үедээ хадгалан үлдээх зорилготойгоор “Түүхээ бичье” болзолт уралдааныг зохион байгуулж байна.

Уралдаан 2014 оны 07 дугаар сарын 16-наас 09 дүгээр сарын 15-ний хооронд үргэжилж байгаа бөгөөд нийслэлийн харъяа байгууллагууд өөрийн байгууллагын “Түүхчилсэн лавлах”-ыг бичиж Нийслэлийн Архивын газарт албан бичгээр хүргүүлнэ.

Уралдааныг 09 дүгээр сарын 25-ны дотор дүгнэж, тэргүүн байрыг шалгаруулан “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнах юм.

Өнөөдрийн байдлаар тус аянд Хан-Уул дүүргийн ЗДТГ, Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Гэр хорооллын хөгжлийн газар, Хүүхдийн ордон, Хөрөнгө оруулалтын газар өөрсдийн түүхээ зохион байгуулагч нарт ирүүлээд байна. Мөн УБЗАА, ОСНААУГ, Нийгмийн халамж үйлчилгээний газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар зэрэг байгууллагууд идэвхтэй оролцож байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.