29 жилийн дараа эрэгтэй чөлөөт бөхийн тамирчид хос медаль хүртлээ

Twitter Print
2014 оны 09-р сар 11-нд 10:43 цагт
Мэдээний зураг,

Узбекийн Ташкент хотод 2014 оны чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр эрэгтэйчүүдийн 61, 65, 74, 97 кг-ын жингийн барилдаан болж манай улсаас 61, 65 кг-д барилдсан Э.Ням-Очир, Г.Мандахнаран хүрэл медаль хүртлээ. 61 кг-д барилдсан Э.Ням-Очир БНСУ, Иран, Словак, Болгарын бөхчүүдийг ялж дэлхийн аваргын медаль энгэртээ зүүсэн. Харин гавъяат тамирчин, дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн наадмын аварга Г.Мандахнаран Украйн, Армен, Пуэрт Рико, Беларусийн бөхчүүдийг өвдөг шороодуулжээ.

Ташкентын дэвжээнээс эрэгтэй бөхчүүд хос медаль хүртэж 1985 оноос хойш тасраад байсан хошой медалийг эх орондоо авч ирж байна. Чөлөөт бөхийн төрлөөр Монголын тамирчид Олимп, дэлхийн аваргын тэмцээнээс хамгийн их медаль хүртсэн. Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин З.Ойдов Олимпийн мөнгө, дэлхийн хошой алт, нэг хүрэл медаль авч байсан бол хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Х.Баянмөнх Олимпийн мөнгө, дэлхийн аваргын алт, хошой мөнгөн медаль хүртэж байлаа. Мөн эмэгтэйчүүдээс гавъяат тамирчин С.Батцэцэг Олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгөн медалийг хүртэн шилдэг амжилт үзүүлсэн аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.