Залхуу аргаар төмс хэрхэн тарих вэ

Twitter Print
2021 оны 03-р сар 31-нд 18:12 цагт
Мэдээний зураг,

Би хэдэн жилийн өмнө өрхийн тариалан эрхэлдэг айл өрх, аж ахуй нэгжүүдээр явж газар тариалангийн сургалт явуулдаг байлаа. Тэр үед өөрөө ч бас хүмүүсээс их зүйл сурч мэдэж авдаг байсан. Миний зөвлөгөө өгдөг нэг айл төмсөө энэ аргаар тариалдаг байсан юм. Зэрлэг ургамал их ургадаг талбай дээрээ ингэж тарихад зэрлэг ургахгүй амар байдаг юм билээ.

Өрхийн тариаланчид болон жижиг талбайд энэхүү аргаар тариалах нь тохиромжтой. Залхуу аргаар тариалах нь маш хялбархан бөгөөд төгс арга юм. Хэрэв энэ аргыг хүн бүхэн мэддэг байсан бол бүгд л ингэж тарих байсан байх. Уламжлалт аргаар тариалалт хийхдээ бид хөрсийг хаглаж тарьдаг бол энэ арга нь тэс өөр юм. Хөрсний өнгөн хэсэг ширэг өвс түүний үндсийг цэвэрлэх гэж их ажил хөдөлмөр шаарддаг бол энэ аргаар тарихдаа тэгэх шаардлагагүй болох юм.

Бидэнд шаардлагатай зүйлс:

1. Сайн чанарын үрийн төмс

2. Сүрэл, өвсний хаягдал

3. Картон цаас, сонин

4. Компост, бууц

- Эдгээр зүйлсийг бэлтгээд хамгийн түрүүнд үрийн төмсөө сайтар бэлтгэж, нарлуулна.

- Сонин болон картон цаасаа дэвсэж, дээр нь үрийн төмсөө жигд өрж тавина (70х30см).

- Тэгээд гуурс, сүрлээр 30- 40 см зузаантай хучина.

- Гуурс, сүрэл дээрээсээ бууц эсвэл компостон бордоог нэмнэ.

Ингэж тарихын ач холбогдол нь энерги, цаг зав хэмнэнэ. Хаягдлыг ашиглана, хог ургамал ургахгүй, маш цэвэрхэн, ямар ч шороогүй төмс ургадаг. Мэдээж өндөр ургац авна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.