
Монголчуудын түүхэн дэх бар жилийн үйл явдлууд.
УЛААН БАР ЖИЛД Монголын анхны төрт улс Хүннүгийн шаньюй Модуны хөвгүүн Лао шаны мэндэлсэн,
342 оны ХАР БАР ЖИЛД Сяньби угсааны Муюн Хуан Луут хэмээх шинэ хотоо байгуулсан,
402 оны ХАР БАР ЖИЛД Монголын дээдэс Жужаны хаант улс байгуулагдсан,
750 оны ЦАГААН БАР ЖИЛД Уйгурын Ази дахь хамгийн том хот, торгон замын төв Хар балгасыг байгуулж эхэлсэн,
918 оны ШАР БАР ЖИЛД Кидани улсын алдарт хаан Амбагян хаан ширээнд заларсан, 1158 оны ШАР БАР ЖИЛД Хамаг монголын ханд Хотула заларсан,
1170 оны ЦАГААН БАР ЖИЛД Тэмүүжин Бөртэ хатантай сүй барилдсан,
1206 оны УЛААН БАР ЖИЛД Дэлхийн эзэнт гүрэн Их Монгол улс байгуулагдсан,
1218 оны ШАР БАР ЖИЛД Чингис хаан өрнө дахинд 500 элчээ илгээсэн,
1230 оны ЦАГААН БАР ЖИЛД Монголын эзэнт гүрний далай их хаан Өгөөдэй анхны албан татварын хууль гаргасан,
1242 оны ХАР БАР ЖИЛД Монголын Бат хаан Каспийн тэнгисийн эрэгт Сарай хотоо байгуулж, Унгар, Польш, Крым, Кавказын нутгыг эзэлж, Дунай мөрний сав газрыг бүрэн эрхшээлдээ буулган авсан,
1266 оны УЛААН БАР ЖИЛД Хубилай сэцэн хаан анхны элчээ арлын Японд илгээсэн, 1326 оны УЛААН БАР ЖИЛД Юань улсын сүүлчийн Их хаан Ухаант Тогоонтөмөр хааны төрсөн ах хаан Ренчинбалын мэндэлсэн,
1578 оны ШАР БАР ЖИЛД Түмэдийн Алтан хаан Түвэдийн хуврагад Далай лам хэмээх цол хайрласан,
1614 оны ХӨХ БАР ЖИЛД Оросын элч монголчуудтай нүүр тулсан,
1638 оны ШАР БАР ЖИЛД Хотгойдын Омбо-Эрдэнэ хун тайж Оросын хаанд анх цай уулгасан,
1686 оны ШАР БАР ЖИЛД Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон Сарьдаг хийд байгуулагдаж дууссан,
1818 оны ШАР БАР ЖИЛД Манжийн хааны зарлигаар Хан Хэнтий уул Бурхан Халдун уулыг тахиж эхэлсэн,
1914 оны ХАР БАР ЖИЛД Монголын анхны парламент Улсын Дээд, Доод хурал байгуулагдсан,
1962 оны ХАР БАР ЖИЛД Их Эзэн хааныхаа гэрэлт хөшөөг төрсөн нутагт нь сүндэрлүүлсэн зэрэг түүхэн жилүүд тохиосон ажээ.
2022 оны УСАН БАР ЖИЛД Монгол улсад шударга ёс тогтох болтугай.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.