СТАТИН шигдээсээс урьчилан сэргийлж чаддаггүй, судасны хатуурлыг улам ихэсгэж олон өвчний эх үүсвэр болдог

Twitter Print
2022 оны 11-р сар 09-нд 09:55 цагт
Мэдээний зураг,

S T A T Y N A

Статин гэдэг эм худалдаанд гарснаас хойш энэ эмийг зарахын тулд холестерин аюултай гэдэг сурталчилгаа маш их болсон. Холестириний онол гарсанаас хойш эмийн концернууд холестерин багасгах эмний эрэлд гарч холестеринийг багасгадаг олон эм хийсэн боловч гаж нөлөө ихтэй байсны улмаас байнга шинэчилж байсан ба энэ олон эмээс статин үлдсэн. SORTIS, TULIP, TORVACARD, ATORIS, APO-ATORVA, TORVALIPIN, LOVASTIN, PRAVATOR, CRESTOR, SIMVACARD, ZOCOR, VASTAN, LOVASTEROL, LOVASTIN, ATORVASTATYNA гэх мэт олон янзын нэрээр статиныг худалдаалдаг.

Өнөөдөр дэлхий дээр хамгийн их зарагддаг эм болсон. 2002 онд зөвхөн ганц Atorvastadyna-г Pfizer фирм АНУ-н нутагт борлуулсны ашиг 9 миллиард доллар болсон. ӨАБНУ-ын ерөнхийлөгч статинийг оруулахгүй гэснийхээ төлөө огцорч байсан. Статин үйлдэрлэгчдийн жилийн орлого дэлхийн 22 дахь эдийн засагтай Польш улсын жилийн орлогоос илүү гарсан. Улс болгонд зүрхний эмч нарын холбоо гэж байгуулаад түүний удирдлагад байдаг цөөн хүнийг худалдан авч холестерин аюултай, түүнийг буулгахгүйгээр зүрхний өвчнийг эмчлэх боломжгүй гэж байнга сурталчилж статинийг борлуулдаг болсон. Тиймээс Европ тивд 40-өөс дээш насныханд бараг бүгдэд нь статин өгдөг болсон. Энэ сурталчилгааны уршгаар өнөөдөр монголд хүн болгон холестерин гэж аюултай дайсан байдаг гэсэн ойлголттой байгаа. Бүр хоолны зөвлөгөө өгдөг хүмүүс нь хүртэл холестерин багатай хоол, эсвэл холестерин аюултай гэж ярих болжээ.

Тиймээс эмч нар үүний учир начрыг маш сайн ойлгож өөрсдөө төөрөгдлөөс гарч, өвчтөнүүддээ зөв ойлгуулах ёстой болж байна.

Статин элгэнд байдаг холестерин үүсгэдэг гормоны ялгаралтыг багасгадаг. Ингэснээр холестериний ялгаралт багасахад үүнийг дагаад цөс, гормоны ялгаралт багасана. Статин нь маш их гаж нөлөөтэй. Статиний гаж нөлөөг баталсан 900 гаруй судалгаа байдаг гэж "American Journal of Cardiovascular Drugs" сэтгүүлд гарчээ.

Таргалалт, ой санамж муудах, мэдрэлийн судал гэмтэх, тархи гэмтэх,хараагүй болох, булчингийн ажиллагаа сулрах, үе мөчөөр өвдөх, нойр булчирхайн фермент ялгарахгүй болох, элэгний уйл ажиллагааны хямрал,бэлгийн сулрал, үргүйдэл, сэтгэл гутрал, догшрол, альцгеймерийн өвчин зэрэг олон гаж нөлөө үзүүлдэг. Статин уудаг хүмүүс хавдраар өвчлөх магадлал ихэсдэг. Статин уудаг хүмүүс бүгд Д-витамины дутагдалтай болдог, энэ нь Д-витамины дутагдлаас болж үүсдэг бүх өвчнөөр өвчлөнө гэсэн үг. Статин нь даралт ихсэх, зүрх судасны дутагдал, шигдээсээр өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг.

Dr.Rowen 2005 - 2008 онд Тайвань улсад 1930 хүн дээр судалгаа хийж статин уудаг хүмүүс 55% хавдраар өвчлөх магадлал илүү байна гэсэн дүгнэлт хийжээ.

Коензим Q10 нь эсийн митохондрын чухал бүрэлдэхүүн хэсэг болдог, энэгүйгээр митоходри үйл ажиллагаа явуулах боломжгүй. Митохондри нь эсийн энергийн гол эх үүсвэр болдог. Зүрхний булчингийн хүндийн жингийн 36% нь митохондри байдаг. Статин коензим Q10-г идэвхгүй болгодог. Тиймээс статин удаан хэрэглэсэн хүний зүрхний ажиллагаа хямрах, зүрх судасны дутагдал цаашилбал зүрх зогсох аюултай.

32 мянган хүн хамрагдсан судалгаанд статин нь сахарын өвчнөөр өвчлөх магадлалыг ихэсгэдэг болох нь батлагджээ. /JAMA 2011/

Статин хэрэглэдэг хүмүүсийн судасны хатуурал эрчимтэй явагддаг, яагаад гэвэл статин LDL-г зүрхний титэм судасруу явуулахгүй болоход түүний оронд кальцийн ионууд судсан дээр байгаа шархыг нөхөж судсыг улам хатуу болгодог байна.

Судасны хатуурлын шалтгаан нь амьтны гаралтай өөх тос биш. Статин нь судасны хатуурлаас сэргийлж, шигдээсээс хамгаалдаг болохыг баталсан ямарч судалгаа байхгүй. Зүрхний шигдээс болсон хүмүүсийн 80% гаруй нь холестерин ихсээгүй байдаг тул холестеринийг багасгадаг статин нь хүний төлөө эм биш эмийн концерний төлөө хийж байгаа бизнес юм. 1987 онд статинийг худалдаалж эхэлсэн бөгөөд тэр үед Америкт зүрхний өвчнөөр 550 мянган хүн жилд нас бардаг байсан бол одоо 1 сая шахуу болж нэмэгдсэн байгаа. Статин шигдээсээс хамгаалдаг юм бол энэ тоо яагаад багасаагүй ихэссэн байх вэ? Статин нь ямарч өвчнөөс сэрийлдэггүй, ямарч өвчнийг эмчилдэггүй болохыг эрдэмтэд баталсан байдаг.

Статины тухай дандаа муу талаас нь бичлээ гэж бүү бодоорой, хайгаад хайгаад сайн мэдээ үнэхээр олсонгүй. Эцэст нь хэлэхэд СТАТИН шигдээсээс урьчилан сэргийлж чаддаггүй, тэр ч байтугай судасны хатуурлыг улам ихэсгэж хажуугаар нь олон өвчний эх үүсвэр болдог юм байна. Статин уудаг хүмүүсийн теломер нь богино болсон байдаг тул урт наслах боломжгүй.

БАДРАХЫН БАЯРСАЙХАН

КРАКОВ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.