Хэн нэгэн золгүй байдлаар амь насаа алдаж, хэн нэг нь шоронгийн хаалга татаж эрхээ хязгаарлуулах нь хүсэх зүйл биш шүү

Twitter Print
2022 оны 07-р сар 24-нд 13:16 цагт
Мэдээний зураг,

Амиа хорлох гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь;

Тэсэж тэвчишгүй хардалт, гэр бүлээс гадуурх харилцаа, бүтэл муутай хайр сэтгэл, эдийн засгийн дарамт, зодож гэмтээх, доромжлох, эд хөрөнгө, албан тушаал, тамлан зовоох, гэр бүлийн хэн нэг аав, ээж, эхнэр, нөхөр гэх мэт гишүүдийн хайр халамж дутсан, хөндийрсөн харилцаа зэрэг тус тус шалтгаанаас болж гэнэтийн уур бухимдлаа барьж чадахгүй, сэтгэл санаа гүн хямарсан, жожгирсон, маш их айсан гэх мэт шалтгаануудаас болж амиа хорлох явдал их гарч байна.

Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулгын/

10.4 дүгээр зүйл.Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх

1.Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.

Иймд амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ.

Хэн нэгэн золгүй, харамсалтай байдлаар амь насаа алдаж, хэн нэг нь шоронгийн хаалга татаж эрхээ хязгаарлуулах нь хүсэх зүйл биш шүү.

Т.Хонгор

Хуульч, өмгөөлөгч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Оршин суугчид

      (202.70.36.226) 2020-04-08 16:22
      • 0
      • 0

      2014 оноос хойш орон байргүй болсон БЗД-ийн 4 хороо "Сансар хотхон"-ны 85 өрх, 500 гаруй хүнийг орон сууцаар хангаж өгөөчээ эрхэм хүндэт ЕС У.Хүрэлсүх, ХЗ С.Амарсайхан нараа. Худал ярихаа болихгүй бол бид талбай дээр гарч жагсахаас өөр гарц бидэнд үлдсэнгүй.

      Хариулах