Цанын спортын гавьяатууд: Монгол улсын гавъяат дасгалжуулагч Д.Цог-Эрдэнэ /Цуврал 12/

Twitter Print
2020 оны 04-р сар 11-нд 09:54 цагт
Мэдээний зураг,

Д.Цог-Эрдэнэ нь 1965 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. ЗХУ-ын Ленинград хотын цэргийн биеийн тамирын дээд сургуулийг “онц” дүнтэй төгссөн, спортын мастер.

1998 оноос 2017 он хүртэл Алдар спорт хорооны дэд даргаар ажилласан. 1992-1996 онд сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар ажиллах хугацаандаа Үндэсний лиг, УАШТ, ЗХУАШТ-нд баг тамирчдыг бэлтгэж, спортын мастер 10, өндөр зэрэгтэй тамирчид 20 гаруйг бэлтгэн дасгалжуулжээ. Түүний Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикын тэмцээнд бэлтгэсэн салаа, тасаг нь 9 удаа алт, мөнгөн медаль хүртэж, олимпийн мөнгөн медальтан 2, хөдөлмөрийн баатар, гавъяатан 18, үндэсний бөхийн дархан аварга 1, аварга1, арслан заан, гаръд харцага, начин цолтон нийт 30 шахам, үндэсний сурын мэргэн 4 гээд спортын өндөр зэрэгтэй тамирчид олноор бэлтгэгдэх нөхцөлийг бүрдүүлэхэд удирдлага бодлогоор чиглүүлэн ажиллаж ирсэн юм.

Түүний эрхэлж буй ажлын бодлого чиглэл зөвхөн Зэвсэгт хүчний төдийгүй, Монгол улсын хэмжээнд 1990 ээд онд бүх спорт нийгэмлэгүүд татан буугдаж биеийн тамир, спортын салбар уналтанд ороод байсан тэр үед “Алдар” спорт хороо үлдэж цанын болон бусад спортын тамирчдыг тасралтгүй бэлтгэл сургуулилт хийх боломж нөхцөлөөр хангаж цалинжуулж байлаа.

Цанын тамирчдын залгамж хойч үеийг өнөөг хүртэл таслалгүй тэднийг амжилтаа ахиулан олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход өөрийн эрхэлж буй ажлын хүрээнд цанын спортыг дэмжсэн шийдвэрүүдийг гаргаж, түүнчлэн Зэвсэгт хүчний анги байгууллагын дунд өвлийн 3-н төрөлтийн аварга шалгаруулах тэмцээн буюу цанын уралдаан, биатлоны тэмцээнүүдийг жил бүр, 2 жил тутамд нэг удаа зохион байгуулж, тэр тэмцээнд 300 гаруй тамирчид оролцож байгаа нь цанын спортыг сурталчилан хөгжүүлэх үйлсэд өөрийн ажиллаж буй салбарт цанын спортыг сурталчилан үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаа Монголын Цанын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Монгол улсын гавъяат дасгалжуулагч Д.Цог-Эрдэнэдээ Монголын нийт цаначдын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Э.Очирсүрэн

Холбоотой нийтлэл: 

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын 22 удаагийн аварга, ОУХМ Н.Пүрэвжав /Цуврал 1/

Цанын спортын гавьяатууд: МУГТ, ОУХМ Л.Дорж /Цуврал 2/

Цанын спортын гавьяатууд: МУГТ Б.Зундуй /Цуврал 3/

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын Хөдөлмөрийн баатар Раднаабазарын Раш /Цуврал 4/

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын Хүний гавьяат эмч Борхүүгийн Алтангэрэл /Цуврал 5/

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат зүтгэлтэн Данзангийн Сүрэнхорлоо /Цуврал 6/

Цанын спортын гавьяатууд: Олон улсын хэмжээний мастер Б.Дашгай /Цуврал 7/

Цанын спортын гавьяатууд: Монгол Улсын гавьяат багш Л.Чимэддорж /Цуврал 8/

Цанын спортын гавьяатууд: Монгол Улсын гавьяат багш Б.Жигмэддорж /Цуврал 9/

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын гавъяат дасгалжуулагч П.Рэнцэндорж /Цуврал 10/

- Цанын спортын гавьяатууд: Монгол улсын гавъяат багш Л.Раднаа /Цуврал 11/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.