Дараагийн цар тахалд бэлэн байхын тулд өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэйг онцолжээ

Twitter Print
2023 оны 06-р сар 06-нд 08:39 цагт
Мэдээний зураг,

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебрейсус ДЭМБ-ын ээлжит хуралдааны үеэр эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэгдүүлсэн "түүхэн" үйл явдалд талархахын зэрэгцээ дараагийн цар тахалд бэлэн байхын тулд улс орнууд өөрчлөлт шинэчлэлт явуулах ёстойг онцолжээ.

ДЭМБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчдийн өмнө хэлсэн үгэндээ дараагийн цар тахал хаяанд ирсэн байгааг анхааруулжээ.

Швейцармйн Женевт болж буй ДЭМБ-ын 10 өдрийн ээлжит хуралдаан нь тус байгууллагын 75 жилийн ойтой давхцаж байгаа ба уг хуралдаанаар ирээдүйн цар тахал, халдварт саа өвчин, ОХУ-ын довтолгооноос болж хүндэрсэн Украины эрүүл мэндийн салбарын хямрал зэрэг эрүүл мэндийн салбарт тулгарсан асуудлуудыг хэлэлцэх аж.

Мөн ДЭМБ-ын гишүүн 194 улс хамтран цар тахлын тухай гэрээ боловсруулж байгааг ирэх жилийн хурлаар батлахаар төлөвлөжээ.

Түүнчлэн гишүүн орнууд ДЭМБ-ын санхүүжилт хэтэрхий бага мөн донор орнуудаас хэт хамааралтай гэж үзэн, 2024-25 оны төсвийг 6.83 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлжээ.

Үүнд өнгөрсөн онд зөвшилцөлд хүрсний үр дүнд гишүүн орнуудын заавал төлөх хураамжийн 20 хувийн нэмэгдэл багтжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.