Ганц зөөгч 27 аяга шар айраг зөөж чадах уу?

Twitter Print
2017 оны 09-р сар 09-нд 13:50 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дахинд “ер бусын үйл явдлууд” үргэлжилж, Гиннесийн гэгдэх дээд амжилтын номонд бүртгэгдсээр. Хамгийн сүүлд Германд бас нэгэн дээд амжилт бүртгэгдсэн юм байх. Тухайлбал, өнгөрсөн ням гарагт Баварын Абенсберг хотноо 38 настай татварын нэгэн байцаагч мэлтэлзтэл дүүргэсэн 27 аяга шар айргийг 40 метр газар туулж дэлхийн дээд амжилт тогтоосон тухай Reuters мэдээлжээ.

Оливер Штрюмпфель гэх уг эр орон нутгийн шар айрагны Gillamoos наадамд тасралтгүй 17 жил оролцож байгаа бөгөөд жилээс жилд туршлага хуримтлуулсаар эцэст нь ийн санасандаа хүрчээ. Гэхдээ маш их шургуу дасгал сургуулилт хийхэд хүрсэн бөгөөд өвөлдөө спорт зааланд уйгагүй хичээллэдэг байсан гэнэ.

Түүний тогтоосон дээд амжилт бүхэлдээ 60 килограмм хүрсэн бол өрсөлдөгч нь түүнээс зөвхөн ганцаар дутаж 26 аяга шар айраг чадан ядан авчирсан аж.

Харин Штрюмпфель үүний өмнөх амжилтыг 2013 онд өөрөө тогтоож 24 аяга шар айраг зөөж байсан байна.

Шар айраг зөөх энэ дээд амжилт харин хэзээ дахин шинэчлэгдэх нь тодорхойгүй, Октоберфест гэгддэг Германы шар айрагны баяр эхлэхэд ердөө хоёр долоо хоног үлдээд байна. Уг баярын үеэр Штрюмпфелийн найз нөхөд цаг алдалгүйгээр түүнийг халз тулаанд дуудаж болох юм.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.