Байх ёстой газраа байх цагтаа байна...

Twitter Print
2021 оны 08-р сар 22-нд 09:08 цагт
Мэдээний зураг,

ЮМ БҮХЭН УЧИР ШАЛТГААНТАЙ...

2001 оны 9-р сарын 11-ны аймшигт дайралтын дараа Дэлхийн Худалдааны Төвд оффистой байсан нэгэн компани ямар нэгэн шалтгаанаар амьд үлдсэн өөрийн удирдлага болон ажилтнуудаа урьж юу болсон тухайгаа эргэн дурсахыг хүсчээ.

Хүмүүс маш энгийн гэмээр шалтгаануудын улмаас амьд үлдсэн байна:

Хүүгийнх нь цэцэрлэгт орох анхны өдөр нь байсан тул компанийн захирал ажлаасаа хоцорчээ.

Нэг эмэгтэйн сэрүүлэг дуугараагүй тул оройтож сэрсэн байна.

Нэг ажилтны ирэх замд нь осол гарсан байсны улмаас уджээ.

Нэг нөхөр автобуснаасаа хоцорсон байна.

Нэг хүүхэн хувцас дээрээ кофе асгасан тул хувцсаа солих хэрэг гарч.

Гэрээсээ гарах үед нь утас нь дуугарсан нэгэн буцаж ороод дуудлагад хариу өгсөн байна.

Нэг нөхрийн машин нь асахгүй хэсэг сандаргажээ.

Өөр нэгэнд такси олдоогүй гэнэ.

Нэг бүсгүй гэнэт өвдөж хүүхдээ төрүүлэхээр эмнэлэг явжээ.

Амьд үлдсэн хамгийн сонирхолтой нэг түүх бол, нэгэн нөхөр тэр өглөө шинээр авсан ботинкоо өмсөөд гарсан боловч хөлийг нь холгосон учраас эмийн сан орж шархны лент авч наасан нь түүний амьд гарах шалтгаан болж.

БИ ОДОО:

Автомашины түгжрэлд сууж байхдаа.

Лифтэнд орж амжилгүй хальт алдахдаа.

Утасдана даа гэж хүлээсэн хүн залгахгүй байх үед.

Намайг бухимдуулах өөр олон зүйлс тохиолдох мөчид.

“Яг энд, яг одоо байх ёстой зөв газраа байна” гэж боддог болсон.

Дараагийн удаа, өглөө чинь галзуурсан юм шиг санагдах, үр хүүхдүүд чинь хувцсаа өмсөхгүй удах, түлхүүрээ олохгүй будилах, бүх гэрлүүд улаанаар асах шиг санагдвал битгий уурла, бүү бухимд.

Чи яг байх ёстой газраа зөв цагтаа байгаа гэдэгтээ итгэ.

Сүхбаатарарын Эрдэнэбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.