
ГҮҮНИЙ АЙРАГ-Хамгийн шимтэй умдаан
Айраг нь монгол хүний хувьд юугаар ч орлуулашгүй хамгийн сайн ундаа юм. Гүүний айраг нь эрт дээр үеэс монголчуудын зун цагийн ундаа, хоол нь болдог байв. Ёслол хүндэтгэл, найр хурим, баяр цэнгэл, найр наадмын хамгийн өргөн хэрэглэдэг хүндэтгэлт идээ ундаа.
Амны цангаа гаргахаас гадна их өег учир өлсдөггүй, өглөөнөөс өдөржин айраг уугаад зун цагт бараг хоол иддэггүй нэг ёсны ундаан шимт хоол юм. Айргийг эмчилгээ, сувиллын чанартай бүтээгдэхүүн гэж үздэг бөгөөд социализмын үед айрагны болон саамны эмчилгээний сувилал элбэг байлаа.
Айраг нь хүний биед амархан боловсорч шингэдэг уураг, тос ихээр агуулдаг. Альбумин их агуулдагаар эхийн сүүтэй ойролцоо бөгөөд уг уураг их агуулдаг нь элэгний өвчтэй хүмүүст эмчилгээний үр дүнтэй, мөн хожуу хордлоготой хаван ихтэй жирэмсэн эхчүүд эмчилгээний зорилгоор ууж хэрэглэхэд хаван хөөдөг.
Бүх аминдэм ялангуяа "Д" аминдэм элбэг, сүрьеэ, чийг бам, ходоод гэдэсний өвчтэй хүмүүс, удаан хугацаагаар өвдөж бие суларсан хүмүүс хэрэглэхэд үр дүнтэй.
Адуун сүрэг нь хэзээ ч сүрьеэ, бруцеллёзоор өвчилдөггүй. Гүүний саам нь тос багатай. Эхийн сүүтэй ойролцоо найрлагатай. Амархан боловсорч шингэнэ. Уураг нь бие мах бодыг хорт бодисоос цэвэрлэх чанартай. Магнийн давс ихтэй тул ходоод гэдсийг цэвэрлэнэ. Олон холбоот ханаагүй хүчил нь цацраг идэвхийн хорын нөлөөг багасгах, дархлаа сайжруулах ач холбогдолтой.
Саамаар гэдэс цэвэрлэж, мөн элэгний архаг өвчтэй хүмүүс саам ууж, ялангуяа цагаан гүүний саамыг эмчилгээний зорилгоор хэрэглэдэг. Ийм учраас гүүний айраг нь ундаа төдийгүй эм юм.
Шинэ үедээ исгэлэн, эхүүн амттай. Ходоодны илчлэгийг үүсгэн хоол шингээлтийг сайжруулдаг ба дэлүүний өвчин, элэг, цөсний өвчинд сайн. Эрт үеэс уушгины хатгаа, сүрьеэ, зүрхний даралт ихсэх, усан хаван, хөл, нурууны өвчинд хэрэглэж иржээ.
Сүлдэндээ дээдэлсэн адуун сүргийнхээ шимт идээг өргөн хэрэглэж, өөрийн чанарыг нь алдагдуулахгүй хадгалан, мөн удаан хадгалах технологи боловсруулан Солонгосын Маколи мэт байдлаар байнга 4 улирал хэрэглэн цаашид бид эмийн шимт ундааг ЮНЕСКО-д бүртгүүлэн патенжуулж чадвал дэлхий даяар өргөн хэрэглэх хамгийн сайн умдаан болох учиртай.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.