
Дотор өөхлөлтийн тухай. Нас яваад ирэхээр гэдэс унждагийг хүн бүр мэднэ. Энэ нь дотор өөхлөлт ихэссэний шинж юм. Дотор өөхлөлт нь бидний элэг бүдүүн шулуун гэдэс зэрэг дотор эрхтнүүд дунд цугларсан өөхийг хэлнэ.
Дараахи өвчнүүдийг үүсэх шалтгаан болдог.
- Чихрийн шижин
- Даралт өндөр болох
- Хавдар үүсэх
- Судасны хатууралтай болох
- Тархинд цус харвах
- Зүрний шигдээстэй болох
- Алцгеймэр буюу мартамхай болох
- Өөхөн давхаргийн эмгэгүүд үүсэх
- Ясны сийрэгжилттэй болох
Ер нь бүх л өвчний эхлэл болдог гэж үздэг. Хамгийн аюултай нь урт наслахад нөлөөлдөг адипонектин дааврын үйл ажиллагааг сааруулж хортой муу бактери их ялгаруулдаг тул цусыг үргэлж өтгөрүүлэн бохирдуулж байдаг.
Дотор өөх ихсэхээр лептин гэдэг даавар муу ялгарч ба хоол идсэний дараа цадлаа гэсэн сигналыг тархинд өгч идэлтийг зогсоох чадвараа алдана. Энэ үед хүн хэтрүүлж идээд улам таргалах цикл рүүгээ өөрийн эрхгүй ордог.
Хүний тархи дотор өөхийг биед байх ёсгүй гадны биет хэмээн хүлээн авдаг тул дархлааны системээ хэт ажиллуулан дотор өөхийг устгах оролдлого хийнэ. Ингэхдээ стресс даавар кортизолыг их ялгаруулдаг учраас биед байнга үрэвсэл үүсэж байдаг.
Энэ нь удахаараа архаг үрэвсэл болж хавдар үүсэх гол шалтгаан болно. Дотор өөх ихсэхэд элэг өөхөлж цусны холестрин нэмэгдэн зүрх судасны эмгэгүүдийг бас үүсгэдэг. Нэгэнт бий болсон дотор өөх алга болоход маш хэцүү тул урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Унжсан гэдэстэй байх нь уруудахын шинж.
Нарангэрэлийн Мөнхгэрэл
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(210.61.207.68) 2020-09-18 08:21songoos soliod ch oorchlogdohgui zasag.bhad songuuli hiij yadag bnaa.surguuli tsetserleg bariach ydaj.
Хариулах