Италид ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлууллаа

Twitter Print
2020 оны 03-р сар 11-нд 13:53 цагт
Мэдээний зураг,

Италид КОВИД-19 вирусын халдварын улмаас өнгөрсөн мягмар гарагт 168 хүн нас барж, тус улсад уг вирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо 631-д хүрээд байна. Түүнчлэн коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 10.7 хувиар өсч, нийт 10 149 тохиолдол бүртгэгджээ.

Италийн Иргэний хамгааллын газраас мэдээлж байгаагаар КОВИД-19 вирусын халдвар авсан иргэдийн 1004 нь эдгэрч, эмнэлгээс гарсан бол нийт 877 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Өнгөрсөн даваа гарагт Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте улс даяар онц байдал зарласан юм. Түүнчлэн Италийн Сангийн яамнаас иргэдийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаа мэдэгдсэн байна.

Итали даяар иргэд зөвхөн ажил болон эрүүл мэндийн шалтгаанаар л бусад бүс нутгууд руу зорчих боломжтой ба цагдаагийн албан хаагчид хурдны зам дээр болон галт тэрэгнүүдэд тогтмол хяналт шалгалт явуулж байгаа аж. Нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ч олон улсын хэд хэдэн компаниуд Итали руу хийх нислэгээ цуцлаад байна. Дэлхий даяар коронавирусын халдвараар нийт 118 мянга гаруй хүн өвчилсөн бол уг вирусын халдварын улмаас нийт 4270 хүн нас бараад байна.

Нас барагсдын дийлэнх нь халдварын голомт болоод буй БНХАУ-д бүртгэгдээд байгаа билээ. Хятадын хувьд коронавирусын халдвар авсан иргэдийн тоо өдөр өдрөөр буурч байгаа ба өнгөрсөн мягмар гарагт Ковид-19 вирусын халдвар шинээр авсан 22 тохиолдол бүртгэгдсэн байна. Коронавирусын халдвар хурдацтайгаар тархаж буй улс орнуудын нэг болох Ираны эрх баригчдын мэдээлж байгаагаар тус улсад уг вирусын халдварыг авсан 8042 тохиолдол бүртгэгдээд байгаа ба коронавирусын халдварын улмаас 291 хүн нас бараад байгаа аж. Гэсэн хэдий ч мэргэжилтнүүд Иранд халдвар авсан болон халдварын улмаас нас барсан иргэдийн тоо эрх баригчдын нь мэдээлж байгаагаас хавь илүү байгаа гэж үзэж байгаа аж.

Italy locks down millions as its coronavirus deaths jump-н зурган илэрц

Францад нэг өдрийн дотор 372 хүн коронавирусын халдвар авсан нь оношлогдож, 1784 тохиолдол бүртгэгдээд байгаа ба Францын парламентын 4 гишүүн, Соёлын сайд нь коронавирусын халдвар авсан нь тогтоогджээ. АНУ-д коронавирусын халдвар авсан 976 тохиолдол бүртгэгдээд байна. Тус улсад Ковид-19 вирусын халдварын улмаас 30 хүн нас бараад байгаа тухай Америкийн Өвчнийг хянах, өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлж байна. 

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

Жич: Анагаах ухааны доктор Ойдовын Батгэрэл "Хятад улсаас гадна халдвар авсан тохиолдлын тоо хамгийн их байгаа улс орнуудад Итали (10,149 тохиолдол, 631 нас баралт), Иран (8042 тохиолдол, 291 нас баралт), Өмнөд Солонгос (7513 тохиолдол, 54 нас баралт), Испани ( 1622 тохиолдол, 35 нас баралт).

Яагаад Италид тархалт, нас баралт өндөр байна вэ?

Италид өвчний тархалтын нэг шалтгаан нь эмнэлгийн ажилтнуудын хомсдол. Сүүлийн 5 жилийн хугацаанд төсвийн алдагдлыг бууруулахын тулд 760 орчим эмнэлгийн байгууллага хаагдсан байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор 56,000 эмч, 50,000 сувилагч мэргэжилтний дутагдалтай байгаа гэнэ" гэсэн тайлбар хийжээ.

Image may contain: text

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.