
АНУ-ыг бүрдүүлэгч муж улсуудын нэрний утга гарал үүсэл:
1. Alabama - Уугуул Индианчуудын хэлнээс гаралтай "Омгийн бүрдэл" гэсэн утгатай үг.
2. Alaska - Орос хэлнээс гаралтай . "Агуу уудам газрын хэсэг" гэсэн утгатай үг.19 зууны сүүл хүртэл Оросын эзэнт гүрний хэсэг байсан.
3. Arizona - Arizuma гэх Ацтек үг.Мөнгөтэй гэсэн утгатай.
4. Arkansas - Индианы Сиу омгийн Acansa гэсэн үгнээс гаралтай. "Нам дор газар" гэсэн үг.
5.California - 1510 оны Las Serges de Esplandian гэх романаас авсан Испани үг. "Диваажингийн арал" гэсэн утгатай.
6. Colorado - "Улаан өнгөөр будсан " гэсэн утгатай Испани гаралтай үг.
7. Connecticut - Индиан хэлний Quinnehtukqut гэсэн үгнээс гаралтай. "Том гол" гэсэн үг.
8. Delaware - 1610 онд Виржиниа мужийн амбан захирагч байсан Томас Уестыг нутгийн хүмүүс (Lord De La Warr) гэдэг байсан ба түүний энэхүү нэрийг мөнхөлжээ.
9. Florida - 1513 онд болсон улаан өндөгний баяраар Испаничууд нэрлэжээ.Орчуулбал "Улаан өндөгний баяр" гэсэн үг.
10. Georgia - Английн хаан 2-р Георгийн нэрээр
11. Hawaii - Нутгийн уугуул оршин суугчдын Owhyhee гэсэн үг бөгөөд энэ нь "Эх орон"гэсэн үг ажээ.
12. Idaho - Энэхүү газрын уугуул Индианчууд нэрлэсэн ба "Үнэт чулуун уулс " гэсэн үг.
13. Illinois - "Омгийн сайн дайчин хүмүүс" гэсэн Индиан үг.
14. Indiana - Мэдээж хэрэг "Индианчуудын нутаг" гэсэн үг.
15. Iowa - Индианы Сиу омгийн нутаг.
16. Kansas - Индианы Сиу омгийн хүмүүс нэрлэсэн. "Өмнөдийн хүмүүс" гэсэн үг.
17. Kentucky - Газар газрын Индианчууд уулзахдаа Ken-tah-ten гэх ба энэ нь "Маргаашийн нутаг" гэсэн утгатай.
18. Louisiana - Францын 14-р Людовик хааны нэр
19. Maine - Англи үг. Main- Гол Төв гэсэн утгатай.
20. Maryland - Английн 1-р Чарльз хааны хатан Марии Генриетын нэр
21. Massachusetts - Мөн л Индиан үг. "Том толгодын дэргэд" гэсэн үг.
22. Michigan - "Маш их ус " гэсэн Индиан үг.
23. Minnesota - "Тэнгэр бүрхэм их ус" гэх Индиан үг.
24. Mississippi - Индианчуудын Misi-ziibi гэх голын нэр.Энэ нь "Агуу том гол" гэсэн үг.
25. Missouri - Индиан үг."Том голын дэргэдэх суурингийн хүмүүс"гэсэн үг.
26. Montana - "Уулын хүмүүс" гэсэн Испани үг.
27. Nebraska - "Удаан урсгалт гол" хэмээх Индиан үг.
28. Nevada - "Цасан бүрхүүл" гэсэн Испани үг.
29. New Hampshire - Английн Хэмпшир суурингийн нэр. Америкт ирээд шинэ Хэмпширтэй болсон байна.
30.New Jersey - Джерси арлын нэр
31. New Mexico - Өмнө нь Мексикийн мэдэлд байсан.Үгний утгын хувьд Мекситлийн нутаг гэсэн Индиан үг. Мекситли - Индианчуудын шүтдэг бурхан.
32. New York - Англи улсын Йорк хотын нэр. Америкт ирээд шинэ Йорк хоттой болжээ.
33. North/South Carolina Английн хаан 1-р Чарльз нэрлэсэн."Латин хэв маяг" гэсэн утгатай.
34. North/South Dakota - Dakota- Найз гэсэн Индиан үг.
35. Ohio - "Сайхан гол" гэсэн Индиан үг.
36. Oklahoma - Okla humma гэх Индиан үг. Okla - хүмүүс Humma - Улаан
37. Oregon - Франц гаралтай үг.
38. Pennsylvania - колончлогч Уильям Пеннагын нэр
39. Rhode island - Родосын арал гэсэн Англи үг.
40. Tennessee - Индианчуудын голын нэр
41.Texas - "Найзууд" "Холбоотнууд" гэх Индиан үг.
42. Utah - Индианы апачей омгийн yuttahit гэх үгнээс гаралтай үг."Тэр дээш нь "гэсэн утгатай үг.
43.Vermont - Verd Mont гэх Франц үг. Орчуулбал "Ногоон уул" гэсэн үг.
44.(West) Virginia - Virgin гэх Англи үг. Орчуулбал "Онгон" гэсэн утгатай. Английн хатан хаан 1-р Элизабет энэхүү нэр өгчээ.
45. Washington - Америкийн анхны ерөнхийлөгчийн нэр
46. Wisconsin - Quisconsin гэх Индиан үг."Шимтэй газар"гэсэн утгатай үг.
47. Wyoming - "Маш том хээр тал" гэсэн Индиан үг.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.