“Модерн номадс” сүлжээ ресторан цэсээ улам баялаг болгон шинэчиллээ

Twitter Print
2014 оны 09-р сар 08-нд 19:00 цагт
Мэдээний зураг,

Үндэсний уламжлалт хоолыг орчин үеийн технологиор бэлтгэж боловсруулан гадаад дотоодын зочдод өөрийн орны соёлын үнэт уламжлалыг дэлгэн таниулдаг “Модерн номадс” сүлжээ ресторан 10 гаруй жилийн арвин туршлага дээрээ үндэслэн цэсээ улам баялаг болгон шинэчиллээ. Эрхэм үйлчлүүлэгчиддээ давтагдашгүй амтыг мэдрүүлдэг Номадсын сүлжээ ресторанууд нь 2014 оноос эхлэн салбар ресторануудаа брэндүүдэд хуваан тус бүрт тохирсон концепцийг боловсруулах ажлын хүрээнд хоолны цэсээ шинэчлэн зочид гийчиддээ танилцуулж байна.

Үйлчлүүлэгчдийнхээ хүсэл таашаалд нийцүүлсэн үйлчилгээг үзүүлэх үүднээс жилд 1 удаа меню шинэчлэлт хийдэг бөгөөд зочдын эрэлт хэрэгцээнээс шалтгаалан шаардлагатай гэж үзвэл жилд 2 болон түүнээс дээш удаа менюгээ шинэчлэн баяжуулдаг аж.

Ингээд “Модерн номадс” 1 рестораны ерөнхий менежер Г.Батбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

- Монгол үндэсний хоолыг орчин үеийн жортой хослуулан дахин давтагдашгүй амтыг үйлчлүүлэгчиддээ хүргэдэг “Модерн Номадс”–ын меню шинэчлэгдсэн талаар яриагаа эхлүүлье?

- Энэ удаагийн меню шинэчлэлтийн гол онцлог нь эртний Монголчуудын гол хоол болох бүхэл махан, гүнцэг төрлийн хоолнууд мөн олон төрлийн уламжлалт цай, айраг цагаа зэрэг монгол үндэсний идээ ундаа бүхэлд нь оруулж баяжуулахыг зорьсон. Мөн шинэчлэгдсэн менюгийн хавтас болоод хэлбэр дизайны хувьд үндэсний хэв маягийг харуулахаас гадна уйгаржин монгол бичгээр хөрвүүлснээр онцлогтой. Найз нөхөд хамт олноороо зооглох боломжтой, монгол үндэсний бүхэл махан хоолнуудыг Анд нөхдийн зоог болгон менюндээ оруулсан. Та жилийн аль ч улиралд хээрийн хорхог, үхрийн чанасан өвчүү, хавирга, гүзээнд чанаж болгосон хонины толгой зэрэг уламжлалт аргаар бэлтгэсэн хоолыг зооглох боломжтой болж байгаа юм.

- Эрүүл хүнсээр үйлчлэх үүднээс навчит ногооны хүлэмжийг монголд анх удаа оруулж ирсэн гэсэн. Энэ талаар дэлгэрүүлээч?

- Бид үйлчлүүлэгчиддээ шинэ эрүүл хүнсээр үйлчлэх үүднээс Япон технологи болох Гидропоник технологийн навчит ногооны хүлэмжийг анх Монголд оруулж ирсэн. Энэхүү технологийн дагуу нарийн ногоог тариалж Номадсын сүлжээ ресторануудад болон томоохон зочид буудлын дэргэдэх ресторан, сүлжээ супермаркетуудад нийлүүлж байна. Технологийн давуу тал нь усан дээр ургуулдагаараа онцлогтой бөгөөд хөрсний бохирдол, хортон шавьжнаас бүрэн хамгаалагдсан хүлэмжинд тариалдаг учир ургамлын өвчлөлөөс хамгаалах пестицид хэрэглээгүй цэвэр органик, шинэ нарийн ногоо. Органик ногоогоор бэлтгэсэн зууш салатыг бил үйлчлүүлэгчиддээ санал болгож байгаа бөгөөд эрдэс баялгаар арвин, өдөр тутам шинээр нийлүүлэгддэг тус нарийн ногоо таны эрүүл мэндэд нэн тустай, бүхэл махан хоолтой хачир болгон хэрэглэхэд хоолны шингэцийг сайжруулах ач тустай юм.

- Шинэчлэгдсэн менюндээ алдартнуудын нэрийн хоолыг оруулсан. Энэ удаад ямар алдартны жорын хоол багтсан бэ?

- Энэ удаагийн алдартнуудын нэрийн хоолонд МУ-ын төрийн соёрхолт МУГЖ Ц.Төмөрбаатарын жорын хоол болох “Хээр тал”-ын шөлийг үйлчлүүлэгчиддээ санал болгож байна. Бидний хайртай жүжигчин маань монгол хоолонд тэр дундаа шөлтэй хоолонд илүү дуртай. Энэхүү хоолны онцлог нь үйчлүүлэгч өөрөө амт хачирыг нь тохируулан бэлтгэдгээрээ давуу талтай.

- Монгол үндэсний хоолны толь номыг гаргасан. Энэ удаагийн өөрчлөгдсөн менюнд орц, жор технологийн хувьд хэр их өөрчлөлт хийсэн гэж үзэж байна?

- Өнгөрсөн жил бид Монгол үндэсний хоол болох “99 жор” номыг хэрэглэгчиддээ хүргэсэн бөгөөд энэхүү номонд орсон орц, жор, технологийн дагуу бэлтгэсэн хоолоор менюгээ улам бүр баяжуулсан. Мөн Монгол үндэсний хоол, гүнцэг идээ зоог арвин баялаг гэдгийг жуулчид болон монголынхоо нийт үйлчлүүлэгчдэд дэлгэн таниулах зорилготой юм. Цаашид бид үйчилгээгээ улам бүр баяжуулан дэлгэрүүлэхээр зорьж ажиллаж байна.

Монгол үндэсний бүхэл махан хоолнуудыг Анд нөхдийн зоог болгон менюндээ оруулжээ

МУ-ын төрийн соёрхолт МУГЖ Ц.Төмөрбаатарын жорын хоол болох “Хээр тал”-ын шөл

Г.Ганчимэг

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Б

      (112.72.9.22) 2014-09-09 12:35
      • 0
      • 3

      Хоолных нь сонин сонин нэр өгснийг гайхаад байдаг байсан юм. Уншихад маш сонсголонтой. Гэтэл тэр нь алдартай хүмүүсийн хийдэг хоолны нэр юм уу? Цуйванг Сэгсгэр гэсн байдаг бил үү, Чадал шөл, Өөр юу юу ч билээ мартжээ. Салбадай гэж нээрээ гурилтай шөл байдаг.

      Хариулах

    • Enkhee

      (103.11.194.130) 2014-09-09 09:00
      • 0
      • 3

      Wow yasan goy ym be ochij neg saikhan mah idmeer sanagdchlaa.

      Хариулах

    • B

      (103.26.193.16) 2014-09-08 19:46
      • 0
      • 6

      Modern nomads hool sain shuu. Gadaad ditoodyn zovhin heniig ch bol avaad orohod hezee ch nuur ulaidaggui. Bi huvidaa tednii banshtai tsai, naadmyn huushuur, sharsan elegend uneheer durtai. Sansryn tunneliin hajuudah ni salbar, talbain hajuudah, tov ni geed sain daa sain. Hamgiin huleelgedeggui, turgen shuurhai ji sansaryn tunneliin hajuudah.

      Хариулах