Буудлагын дэлхийн аваргын тэмцээн эхэллээ

Twitter Print
2014 оны 09-р сар 08-нд 17:46 цагт
Мэдээний зураг,

Дөрвөн жилд нэг удаа зохиогддог буудлага спортын Дэлхийн аварга шалгаруулэх тэмцээн өнөөдөр Испани улсын Гранада хотод эхэллээ. 51 дэх удаагийн тус тэмцээнд 100 гаруй орны 2027 буудагч 55 дасгалд цэц мэргээ сорих бөгөөд 2016 оны Зуны олимпийн наадмын 64 эрх олгоно.

Монгол улсын шигшээ багийн ахлагчаар Монголын буудлага спортын холбооны хүндэт ерөнхийлөгч В.Отгондэмбэрэл, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Эрдэнэтуяа нар, дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, ОУХМ С.Адилбиш нар ажиллаж байна.

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй 12 буудагч насанд хүрэгчдийн 10-н дасгалд, спортын мастер Б.Буянбаатар ахлагчтай гурван тамирчин залуучуудын дөрвөн дасгалд өрсөлдөнө. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Олон улсын буудлагын холбооны тамирчдын зөвлөлийн гишүүдийн сонгууль болох бөгөөд Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин О.Гүндэгмааг нэр дэвшүүлжээ. Энэхүү сонгуулийн дүн энэ сарын 19-нд гарах юм.

Өнөөдөр хийн урт бууны эрэгтэйчүүдийн дасгалд ОУХМ Н.Баяраа, Б.Бишрэл, Х.Бямбабаатар нар буудна. Үндсэн буудлага 09.00 цагт Финалын буудлага 13.30 цагт болно. Гранада хот 6 цагийн зөрүүтэй тул Улаанбаатарын цагаар 15 цагт тэмцээн эхэлнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.