
Магадгүй 40 настай гэж андуурам Кристи Бринкли одоо 66 настай. Түүний үе тэнгийн "хөгшчүүл" тэтгэврийн гэрчилгээ авч гэр зууртаа амарч байдаг бол тэрээр алдартай сэтгүүлүүдийн нүүрэнд зургаа авахуулж залуу байгаа нууцаа хэнээс ч харамлалгүй ярилцаж зөвлөгөө өгдөг.
"Би бүх эмэгтэйчүүдийг гоо сайхнаа бүү алдаасай гэж боддог. Гоо сайхан нь өндөр үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны мэс заслын арга биш юм. Та гоо сайхны зарим нэг нууцыг мэдэж болно!" хэмээн ярьж байна.
1. Арьсыг торгомсог болгох
Энэ процедур, арьсанд тэжээл өгөх маягаар цэвэрлэх арга юм. Гараа угаадаг энгийн савангийн хөөс, шүдний оог бага зэрэг хольсон бэлдмэлээр нүүр, хүзүү, цээж гараа угаах. Ингэж угаах нь арьсны илүүдэл тосыг хатаах ба дараа нь хүйтэн усаар шавшин угааж цэвэрлэнэ. Усанд орсны дараа банндаа ус дүүргэн үл ялиг алимны цуу хийн булхах нь арьсыг торгомсог болгох энгийн арга болдог.
2. "өндөг" тэй усаар угаах
Энэ нь үрчлээ ихсэх, батга гардаг арьсыг өндөг чанасан усаар угаахыг хэлдэг.
3. Самар чанасан ус хэрэглэ гэдэг боловч үүнийг хэрэглэж болохгүй гэж зөвлөмөөр байдаг.
4. Маск
Энэхүү маск нь арьсыг сайжруулах, үрчлээсээс салахыг хүссэн эмэгтэйчүүдэд туслах болно. 1 халбага наран цэцгийн тос, нэг өндөгний шар, нэг халбага луувангийн шүүсийг хольсон маскыг гэртээ бэлдэж 20 минут нүүр хүзүүндээ тавихыг хүсч байна. Дараа нь бүлээн тосоор арчиж цэвэрлэхэд болно.
5. Өргөст хэмхийг архинд даршлах.
200 мл архинд 20 гр өргөст хэмхийг 7 хоногийн турш даршлах. Даршилсан бэлдмэлийг бүлээн устай 1:10 харьцаагаар хольж нүүрээ цэвэрлэх шингэн бэлтгэж болно.
6. Шар "Сүү" ууж гэдсээ цэвэрлэх.
Турахыг хүссэн бүсгүйчүүдэд хувь нэмэр оруулдаг ба турахын тулд тураах эм гэсэн химийн бүтээгдэхүүнээс татгалзаж сурах хэрэгтэй. Нэг аяга шар сүүг өрөөний хэмд байлган 10-15 минут болсны дараа уух ба энэ нь циститийг эмчилдэг гэдэг.
7. Сахал мэт илүүдэл үсээ "арилгаж"сурах.
8. Усанд орохдоо 7 хоногт нэг удаа халуун сүү 1 литр, 2-3 халбага зөгийн бал, 2 халбага оливийн тос нэмсэн халуун баннд хэвтэж байгаарай гэж зөвлөж байна хэмээжээ.
Орчуулсан: Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.