Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндэсний радиогоор ард иргэддээ хандан үг хэлнэ

Twitter Print
2014 оны 09-р сар 08-нд 16:42 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр өдөр Үндэсний Олон нийтийн радиогоор ард иргэдэд хандан шууд үг хэлэх байсан ч Засгийн газрын “Эзэн 100” хөтөлбөрийг УИХ дахь МАН-ынхан дүгнэж хэвлэлийн хурал хийсэнтэй холбоотойгоор хойшлуулсан байна.

Ерөнхий сайд уг мэдээллээ өнөөдөр 21.00 цагаас хийхээр болжээ. Тэрбээр Үндэсний Олон нийтийн радио 106.0 долгионоор мэдээллээ хийх юм байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Засгийн газрын хийж гүйцэтгэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлаа тайлагнахын зэрэгцээ Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаар буюу зарим сайдуудын хувь заяаг шийдэх, сайд нараа огцруулах талаар мэдээлэл хийж магадгүй нь.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.