Жирэмсэн үед үтрээгээ эрүүл байлгаж, төрөх замын халдвараас бяцхан үрээ хамгаалах нь чухал

Twitter Print
2022 оны 11-р сар 07-нд 16:22 цагт
Мэдээний зураг,

Жирэмсэн үед үтрээгээ эрүүл байлгаж, төрөх замын халдвараас бяцхан үрээ хамгаалах нь чухал. Жирэмсэн болсоноо мэдсэн цагаас эхлээд үтрээгээ эрүүл байлгах 5 дадал зуршлыг та бүхэнд хуваалцая.

1. Үтрээний угаалга зөв хийх

Үтрээг цэвэр бүлээн буцалсан усаар л урдаас хойшоо чиглэлтэй урсгал усаар саван, угаалгын шингэн хэрэглэхгүй угаана. Үтрээний гүн лүү саван оруулж угаах шаардлага огт байхгүй. Учир нь үтрээнд хэдэн зуун нян, үтрээний хэвийн бичил биетэн байдаг тул та үтрээний эко орчинг өөрчлөх аюултай байдаг. Үүнээс болж үтрээний мөөгөнцөр, үтрээний үрэвсэл үүсч болно.

2. Үтрээний дархлааг сайжруулах

Үтрээний орчинг тэнцвэртэй байлгахад хүний өөрийн дархлаа тогтолцоо шууд нөлөөтэй. Хэрвээ та ядраад, ажлын ачаалалтай байвал үтрээний нянгийн үрэвслийн өвдөж, эвгүй үнэртэй ногоон ялгадас гарч эхлэх, эсвэл үтрээ орчим загатнах, цагаан зүйл их хэмжээтэй гарах үтрээний мөөгөнцөр үүсэх аюултай байдаг. Иймээс үтрээгээ эрүүл байлгахын тулд сайн амарч, сайн унтаж, ажлын ачааллаа багасгах хэрэгтэй.

Мөн үтрээний орчинг эрүүлжүүлэх В-ГЕЛИЙГ сар бүр 7 хоногийн турш хэрэглэж сураарай. Үтрээний нянгийн үржлийг дарангуйлж, мөөгөнцрийн ургалтыг зогсоож, үрэвслийг дарах гурвалсан үйлчилгээтэй бүтээгдэхүүн

3.Бэлгийн харилцааны үед хамгаалалт хэрэглэ

Жирэмсэн бага сартай үед бэлгийн харьцаанд орж болно. Гэхдээ энэ үед заавал хамгаалалт хэрэглээрэй. Жирэмсэн болохоор дархлаа бага зэрэг суларсан байдаг учир ямар нэг нэмэлт нянгийн халдвар авангуут үтрээний хамгаалах тогтолцоо муу учраас шууд л үтрээний үрэвсэл болдог аюултай шүү

4. Өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл бага хэрэглэ

Жирэмсэн болсон бол өдөр тутмын ариун цэврийн хэрэглэлээ багасгаж, аль болох даавуун дотуур хувцас хэрэглэж байгаарай. Агаар сайн дамжиж байвал үтрээ бас эрүүл байдаг юм шүү

5. Үтрээг чангалах дасгал хөдөлгөөнийг хийх хэрэггүй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.