М.Энхболд: Засгийн газарт хариуцлага тооцох цаг болсон

Twitter Print
2014 оны 09-р сар 08-нд 15:07 цагт
Мэдээний зураг,

-ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРИЙН ДААЛГАВАР”-АА ХАНГАЛТГҮЙ БИЕЛҮҮЛСЭН-

Засгийн газраас хэрэгжүүлсэн "Эзэн-100" хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар өнөөдөр МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Их хурлаас 2014 оны тавдугаар сарын 8-ны өдөр Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дугаар тогтоолыг баталсан билээ. “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд шинэчлэлийн Засгийн газар нийт 70 чиглэлийн ажил хийж гүйцэтгэхээр амлалт авчээ. Үүнээс 18 чиглэлийн ажлыг хагас дутуу хэрэгжүүлж, 16 чиглэлийн ажлыг дөнгөж эхлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийг 100 хоногт багтаан сэргээж, эрчимжүүлэхээр тавьсан зорилтынхоо 62.6 хувийг огт хэрэгжүүлж чадаагүй хэмээн МАН-ын бүлэг дүгнэж байгаа аж. Энэ нь Засгийн газар “гэрийн даалгавар”-аа туйлын хангалтгүй биелүүлсэн гэлээ.

“Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ажлаа авахад Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.5  хувьд хүрсэн байв. Харин энэ өсөлт  жил, улирал, сар дараалан буурсаар 2013 онд 11.7 хувь,  энэ оны эхний хагас жилийн байдлаар  5.3 хувь болж, шинэчлэлийн гэх Засгийн газар үйл ажиллагаагаа эхэлж байсан үеийнхээс  даруй 3.3  дахин буурчээ” гэв.

Тиймээс Шинэчлэлийн Засгийн газраас 100 хоногийн хугацаанд эдийн засгаа сэргээж, ард түмнээ хямралаас гаргана гэж амлаж УИХ-аар батлуулсан "Эзэн-100" хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсангүй гэж МАН-ын бүлэг болон "АРД-100" аянг хэрэгжүүлэгчид дүгнэж байгаа аж. Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат 2014 оны тавдугаар сарын 13-нд “Эдийн засагт эерэг үр дүн гарахгүй бол олонхи өөрсдөө Засгийн газартаа хариуцлага тооцно” хэмээн мэдэгдсэн. Тиймээс Ардчилсан намын бүлгийн даргыг хэлсэн үгэндээ хүрч, өөрсдийн байгуулсан Засгийн газартаа хариуцлага тооцох ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна гэв. Ардчилсан намын бүлэг энэхүү байр сууринаасаа ухарвал МАН хариуцлага тооцох болно гэлээ.

МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Хариуцлагын тухай ярьж байна. Засгийн газрыг кабинетаараа хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна уу, эсвэл аль нэг салбарын сайдыг хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа юу?

-Бид 2012 оноос хойш хариуцлагын асуудлыг нэг бус удаа хөндөж ярьж байгаа. Гэхдээ бид ямар нэгэн байдлаар Засгийн газарт ороогүй гэдэг ч юм уу, хамтарч ажиллахгүй байгаа гэдгээс ч юм уу энэ Засгийн газрын үйл ажиллагааг зогсоох гээд байгаа юм биш. Тодорхой гаргасан алдаанууд дээр хариуцлага тооцох ёстой гэсэн зүйлийг ярьсан. 2013 оны 4 дүгээр сард Ерөнхий сайдыг огцрох ёстой гэж ярьж байсан. 2014 оны нэгдүгээр сард Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах ёстой гэж үзсэн. Харамсалтай нь эрх баригчид энэ асуудлыг ямар нэгэн байдлаар аргацаасаар байгаад чуулган дамнуулсан. Одоо эрх баригчид Засгийн газартаа хариуцлага тооцох ёстой. Монголын ард түмэн бидэнтэй адилхан бодолтой байгаа. Чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагт их ажилласан. Иргэд ч хариуцлага тооцох ёстой гэж хэлж байсан.

-Засгийн газрыг удаа дараа хариуцлага үүрэх ёстой гэж сөрөг хүчний зүгээс шүүмжилж байдаг. Хэрвээ Засгийн газар хариуцлага хүлээж огцорлоо гэхээд шинэ Засгийн газар танайх хамтрах болов уу?

-Бид энэ асуудал дээр ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Илэрхийлэх ч боломж байхгүй. Нэгдүгээрт хууль ёсны Засгийн газар ажлаа хийж байна. Бид Засгийн газрыг ажлаа сайжруул, эв нэгдэлтэй бай гэдэг шаардлагыг тавьж байгаа. Хаврын чуулганы үед ч гэсэн Их хурлын зарим нэг гишүүд энэ асуудлыг хөндөж тавьж байсан. Тухайлбал, С.Баярцогт гишүүний тавьсан асуудалд би тэр өдөрт нь хариу өгч байсан. Та бүхэн сонгуулийн үр дүнгээр энэ засгийн газраа олонхи болоогүй ч гэсэн санаачилж байгуулсан. Одоо дотроо эв нэгдэлтэй байж энэ улс орныхоо ажлыг цэгцэл, журмал гэдэг асуудлыг тавьсан. Энэ байр суурьтаа хэвээрээ байна.

-Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалыг МАН-ын бүлэг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Айлчлалыг амжилттай болсон гэж бодож байна. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр, транзит тээврийн асуудал, тодорхой төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг олгох асуудлууд дээр нааштай үр дүн өгөхүйц, гэрээ хэлцэлүүд байгуулагдсан үр дүнтэй айлчлал болсон. Одоо хамгийн гол нь Засгийн газар, бусад холбогдох яамдууд энэ айлчлалын хүрээнд зурагдсан гэрээнүүдийг бодит ажил болгох тал дээр анхаармаар байна.

Яг айлчлалын өмнө асар их бэлдэж, бэлдчихээд айлчлал болоод өнгөрөхөөр баримт бичгүүдээ хадгалчихдаг. Тэгээд дараагийн айлчал хүртэл тэрийгээ эргэж хардаггүй. Ийм битгий байгаасай. Үр дүнтэй болсон гарын үсэг зурсан баримт бичгүүдийг бодитой ажил болгоход гүйцэтгэх засаглал, Гадаад харилцааны байгууллагууд анхаарч ажиллаасай.

-Улс төрийн ач холбогдол талаасаа?

-Мэдээж энэ талаасаа ч ач холбогдолтой. Монгол орны хувьд хоёр хөршийн орнууд ач холбогдол өгч, төрийн тэргүүнүүд нь айлчиллаа. Бид хөрш орнуудтай харилцаж байгаа харилцаан дээрээ тодорхой шинэ алхам хийж чадлаа. Улс төрийн, эдийн засгийн аль, аль талдаа үр дүнтэй болсон. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Byar

      (103.26.193.11) 2014-09-08 21:32
      • 0
      • 1

      He he, harahaas booljih gej baina shdee6 Ed nar odoo hen geechid ve. Moroos torson terbumtanguud, Mongolyn ard tumnii bayalgiig hooslogchid, tuugeer huudegnegchid suuj baih chini

      Хариулах

    • Б

      (112.72.9.22) 2014-09-08 18:25
      • 0
      • 1

      Энд сууж байгаа новшуудыг хар даа. Өөрсдийгөө эхлээд хар даа. Инээдтэй юм.

      Хариулах

    • алдар

      (103.26.193.10) 2014-09-08 18:12
      • 0
      • 1

      эхлээд МАН хариуцлага тооцох нөхцөлөө өөрсдийнхөө тавьсан өр хүндрэлээс үлдэгдэл өрөө төлөх үр дагаварын яаж арилгахаа л ярьж тооцвол энэ засаг тэгээд л яасан ойлгомжтой болно энэ удаа ийм бас ажилд садаа хийж хийх ажлуудыг саатуулахаа болиоч ер нь МАН яах гээд юу сайжруулна гээд байгаа нь тодорхойгүй бас л юу ч хийлгэхгүй гацах но хайх л ажлаа хийж эхлэв үү дээ

      Хариулах

    • Адар

      (103.11.192.34) 2014-09-08 16:27
      • 0
      • 1

      Хариуцлага нэхэх цаг аль эрт болсон, үүнээс хэтэрвэл улс орон үгүй болно шүү.

      Хариулах