Туръя гэвэл хоолоо сайн ид

Twitter Print
2021 оны 04-р сар 08-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Ихэнх хүн жингээ хасахын тулд эн тэргүүнд хоолны дэглэм барьж эхэлдэг. Гэтэл ингэж турснаар нэг их үр дүнд хүрдэггүй, бөгөөд удалгүй эргэн хэвэндээ очдог байна. 

“Хоолоо сайн идэхгүй бол турахад хүч чадал чинь хүрэхгүй” гэх үг бий. Энэ хэдийгээр хошигнол ч үнэний ортой хэмээн судлаачид үзэж байна. Турахын тулд бид эхлээд юунаас болж таргалж байгаагаа ойлгох ёстой. Хүний биеийн шингээсэн энерги зарцуулж байгаа энергиэс их болох үед өөх болон хувирч, яваандаа бодисын солилцоог тэнцвэргүй болгодог.

Хүний бие махбод илчлэгийг үндсэндээ хоолноос авдаг. Эдгээр илчлэгийг бодисын солилцоо, бие махбодын үйл ажиллагаанд зарцуулдаг. Тиймээс хоол идэхгүй байна гэдэг бодисын солилцоог тэнцвэргүй болгож буй хэрэг юм. Тэгвэл яаж зөв зүйтэй турах вэ? Судлаачид дараах жагсаалтыг санал болгож байна. 

1. Илчлэг багатай хоол хүнс хэрэглэх.

2. Бүхэл үрийн гурил, будаа хэрэглэх.

3. Мах махан бүтээгдэхүүнийг тохиромжтой хэрэглэх, үүнд тахиа, загас зэрэг “цагаан мах”-ыг илүү хэрэглэвэл сайн.

4. Хүнсний ногоо их хэрэглэх.

5. Хоолны дарааллыг зөв байлгах хэрэгтэй. Шөлийг хоолноос өмнө уух ёстой.

6. Биеийнхээ байдлыг үндэслэн зохих дасгал хийх хэрэгтэй.

Үүнийг баримталснаар та хоолны дэглэм барихгүйгээр турах боломжтой юм.

Эх сурвалж: Хятадын олон улсын радио 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.