Гурван залуу барилга дээрээс унаж нас барлаа

2014 оны 09-р сар 08-нд 14:33 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн жилүүдэд барилгын компаниуд хөдөлмөр аюулгүйн байдлыг бүрэн хангаагүйн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг цөөнгүй гарсан. Тухай бүрд нь хууль хяналтын байгууллага торгууль төлүүлж сануулага болгоод өнгөрдөг нь осол дахин гарахад нөлөөлж байна.

Өчигдөр өглөө "S DEVELOPMENT” ХХК-ийн захиалгаар "Бо Бэ констракшн" барьж буй барилга дээрээс гурван залуу унаж амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал Нарны гүүрийн баруун урд талд баригдаж буй “River stone” орон сууцны хорооллын барилга дээр ажиллаж байсан иргэн А, Б, А нар гадна талын пассадны өнгөлгөөг хийж байгаад хөдөлмөр аюулгүй байдлын ямар ч хамгаалах хэрэгсэл ашиглаагүйн улмаас 10 давхар барилгын найман давхараас унаж амиа алджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хоёр нь газар дээрээ нас барсан бол нэг нь ГССҮТ-д хүргэгдэн очсон ч шархаа даалгүй өнгөрсөн байна. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.