“Ухаалаг хотын ерөнхий жишиг загвар”-ын судалгааны ажил 60 хувьтай явж байна

Twitter Print
2020 оны 09-р сар 03-нд 17:07 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн ИТХ  “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ болон “Сократус Студиа” ХХК-тай хамтран “Ухаалаг хотын ерөнхий жишиг загвар”-ыг гаргахаар хамтран ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд өнөөдөр уг ажлын судалгааны явцыг танилцууллаа.  Судалгаагаар Улаанбаатар хотын системийн төлөв байдал эрсдэлийг эсэргүүцэх суурь чадвартай гэж гарчээ.  Үүнд зорилгын тайлал, хэмжүүр үзүүлэлт, эргэх холбооны дэд тогтолцооны доголдлууд сөргөөр нөлөөлсөн бол мэдээллийн урсгал, үүргийн тогтолцооны үнэлгээ эерэг нөлөөлсөн аж. Ухаалаг Улаанбаатар хотын жишиг загвар нь зургаан үзэл санаатай байна. Үүнд хот өөрийн зорилготой байх, хүний хэрэгцээг хот хангаж өгөх, оршин суугч бол ухаалаг хотын хэрэглэгч зэрэг үзэл багтаж байна.

“Ухаалаг хотын ерөнхий жишиг загвар”-ын судалгааны ажил 60 хувьтай явж байна. Энэ сарын 30-нд судалгааны ажил дуусах ажээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.