
Бидний замд таарсан хүн бүр сахиусан тэнгэр юм. Чамтай таарсан нь санаандгүй хэрэг биш. Тэр чамд туслахаар ирсэн бөгөөд чамайг нэг бол сорино, нэг бол энэрнэ, өөрөөр байдаггүй юм.
Намайг залуу байхад нэг ийм явдал тохиолдоод... Би нэг найзтайгаа шил юм хувааж уучихаад цаг нэлээд орой болсон хойно салцгаалаа. Түүнийг гайгүй харьсан эсэхийг асуухаар маргааш нь залгатал өөдөөс “цахилгаан поездон дор ороод хоёр хөлөө тайруулчихсан” гэх нь тэр.
Эмнэлэг дээр гүйгээд очсон чинь найз маань: Чамд ч яахав сайхан байна, гэтэл би…” гээд хөнжлөө сөхтөл… дотор пал хийгээд явчихав!
Мань хүн их бардам хүн байлаа. Харин осолд ороод их энгийн, хөгжилтэй болсон доо. Одоо хиймэл хөлтэй, эхнэр дөрвөн хүүхэдтэй, хүүхдийн зохиолч, аз жаргалаар бялхаж яваа. Бурхан хүний хүний сэтгэлийг ингэж л анагаадаг юм! Гай зовлон тохиолдоогүй бол мань хүн бардамнасаар яваад хатсан талх шиг хорчийж хатах байсан ч юм билүү…
Биеийн зовлон амсана гэдэг туулахад хамгийн бэрх ч сэтгэлийн ариусалд хүргэдэг хамгийн дөт зам байдаг. Хүн алхам тутамдаа ухаан сууж, алхам тутамдаа хэлэх үгээ цэгнэж байх хэрэгтэй. Дээр нь зогсолтгүй туурвиж, урлаж, бүтээх ёстой. Амьдрал бидэнд үе үе хүндхэн цохилт үзүүлдэг ч тэр цохилт нь эм байдаг юм.
Бид цохилтонд орох тоолондоо сэтгэлээр улам ариусдаг. Алт галд ороод элдвийн хольцгүй болж улам өнгө ордог. Хүний сэтгэл яг адилхан…
Орчуулсан: Өлзийбатын Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Zochin
(66.181.190.107) 2020-01-29 01:30Yaj hereglehiin tgd zaagd uguhgui bj sonin yum yrihiimaa Eniigaa tgd medeelel bgamu boli2
Хариулах
зочин
(64.119.22.206) 2020-01-28 19:19зөв хэрэглээрэй гээд заагаад өгчихөөч эмч шүү юм бол? хэрэглэхгүй байсан нь дээр гээд ч байгаа юм уу ? Энэ эмч их онцгүй л эмчинцэр байна даа. Тэрс үзэлтэн.
Хариулах