Австри ОХУ-аас нэг сая тун Спутник V вакцин худалдаж авах хэлэлцээр эхлүүлжээ

Twitter Print
2021 оны 03-р сар 31-нд 09:51 цагт
Мэдээний зураг,

Австри улс ОХУ-аас нэг сая тун Спутник V вакцин худалдаж авах хэлэлцээр эхлүүлээд байгааг тус улсын канцлер Себастьян Курц мэдэгдсэн байна.

Канцлер Курц "Вакцин хаанаас ирсэн нь бус, харин үр дүн аюулгүй байдал нь илүү чухал" болохыг мэдэгдэлдээ онцлон тэмдэглэлээ гэж NBC мэдээлэв.

Мөн канцлерын ажлын алба "Вена Оросын вакциныг 4-6-р сард худалдаж авах боломжийг судалж байна. Хэлэлцээр аль хэдийн эхэлсэн. Одоогоор тохиролцоонд хүрээгүй байгаа хэдий ч Австри ямар ч нөхцөлд Оросын вакциныг сонирхож байна." гэж мэдэгджээ.

Э.Сарнай

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.