Иогийн тухай 11 баримт

Twitter Print
2022 оны 07-р сар 30-нд 11:45 цагт
Мэдээний зураг,

ИОГИЙН ТУХАЙ 11 БАРИМТ:

1. Иог бол зөвхөн сунгалтын дасгал биш бөгөөд бясалгал, залбирал, амьсгалын дасгал, тэр ч байтугай эргэцүүлэн бодох, сахилга баттай болгох олон төрлийн дасгалуудыг багтаадаг.

2. Иогоор хичээллэх нь хөгшрөлтийг удаашруулдаг. Мөн 30-49 насныхан иогоор илүү их хичээллэдэг.

3. Сүүлийн үеийн судалгаагаар иогоор хичээллэгсдийн 72% нь эмэгтэйчүүд байна.

4. Хэрэв та иогоор хичээллэвэл илүү сайн унтаж амрах болно.

5. Иог нь нурууны өвдөлттэй хүмүүст хамгийн түрүүнд санал болгодог эмчилгээний дасгал юм.

6. Иог нь хүч чадал, тэнцвэр, уян хатан байдлыг сайжруулдаг.

7. Иог таны биеийн бүх булчинг ажиллуулж чадна. Мөн цус харвах эрсдлийг бууруулдаг.

8. Долоо хоногт хоёр удаа иогийн хичээл хийх нь сэтгэл гутралыг багасгаж, дархлааг сайжруулдаг.

9. Дээрээс нь тархины үйл ажиллагааг дэмжиж, бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг.

10. Анхны иогийн дэвсгэрийг 1982 онд Анжела Фермер иог зааж байхдаа хивс ашиглан наалдамхай гадаргуутай болгож бүтээжээ.

11. 6 дугаар сарын 21 бол дэлхийн иогчидын өдөр юм.

Эх сурвалж: https://www.healthline.com/nutrition/13-benefits-of-yoga,

Эмч Н.Алтан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.