М.Мөнхгэрэл залуучуудын ДАШТ-ий хос медальтан боллоо

Twitter Print
2021 оны 08-р сар 20-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

2019 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт “Женко” клубийн тамирчин спортын мастер Мөнхбатын Мөнхгэрэл хоёр жилийн дараа залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтан боллоо. Тэрбээр 55 кг-ын жинд өчигдөр 1/8 шигшээд Кыргызстаны Калмира Билимбек Кызыд 4:6-гаар ялагдсан.

Түүний өрсөлдөгч шигшээд шалгарснаар өнөөдөр үдээс өмнө нь дагахад АНУ-ын Пэйтон Строудыг 10:0-ээр хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Анастасья Яндушкинаг цэвэр ялснаар шагналын тавцанд зогслоо.

М.Мөнхгэрэл Оросын бөхөд 0:8-аар дийлдэж яваад гайхалтай эргэн ирэлт хийж тоог 9:8 болгон илүү гаргасан төдийгүй өрсөлдөгчөө цэвэр дарж ялалт байгуулав.

Тэрбээр манай улсаас өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс хоёулангаас нь медаль хүртсэн тав дахь тамирчин болж байна.

Түүнээс өмнө нь гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ А.Батцэцэг, Б.Нямгэрэл, Н.Насанбуян нар хос медальтан болж байв.

МҮБХ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.