Иан хар салхины улмаас Куба даяараа тоггүй болжээ

Twitter Print
2022 оны 09-р сар 28-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Кубын баруун эргээр дайрч өнгөрсөн Иан хар салхины улмаас өнгөрсөн мягмар гарагт Куб улсын цахилгаан түгээх сүлжээнд гэмтэл гарч, Куб даяар тоггүй болжээ. Кубын цахилгаан түгээх сүлжээний техник хариуцсан захирал Лазаро Герра гэмтлийг засаж, цахилгаан түгээлтийг сэргээхээр ажиллаж байгааг онцолжээ.

АНУ-ын Хар салхи судлалын үндэсний төвөөс мэдээлснээр Иан хар салхины хурд цагт 195 км хүрчээ.

Олон арван жилийн настай, хоцрогдож хуучирсан Кубын цахилгаан түгээх сүлжээ нь Иан хар салхи дайрч өнгөрөхөөс ч өмнө доголдож байсан ба Иан хар салхи нөхцөл байдлыг улам хүндрүүлж, цахилгаан түгээх сүлжээнд гэмтэл гарч, Кубын 11.3 сая иргэн тоггүй хоцорчээ.

Эдийн засгийн хямрал, түүнтэй холбоотой цахилгааны хязгаарлалт, хоол хүнс, эм тарианы хомстолд орсон Куб улсад Иан хар салхины тарьсан уршиг богино хугацаанд арилахгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • BAT

      (197.211.53.16) 2022-09-29 00:31
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах