Зургаан байгууллагын нээлттэй хаалганы өдөр болж байна

Twitter Print
2014 оны 09-р сар 07-нд 15:16 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Худалдан авах арилжааны газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Оюуны өмчийн газар зэрэг Монгол улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байдаг газрууд нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж байна. Энэ үеэр иргэд дээрх газруудаас хүссэн мэдээллээ авч, санал гомдлоо илэрхийлж, зарим асуудлуудыг газар дээр шийдвэрлүүлэх боломжтой аж.

Иргэдээс хамгийн их санал гомдол ирдэг газруудад Шадар сайдын эрхэлсэн дээрх байгууллагууд багтдаг билээ. Ялангуяа шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар байгуулагдаад олон жил болоогүй ч иргэдийн талархлыг хүлээж, шинэ шинэ үйл ажиллагаа явуулж байгаа юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.