А.Басхүү “Алдрын танхим”-д албан ёсоор бичигдлээ

Twitter Print
2014 оны 09-р сар 08-нд 07:41 цагт
Мэдээний зураг,

2014 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээн энэ сарын 8-наас 14-ны хороонд Узбекистан улсын Ташкент хотод болно. Мөн Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо буюу ФИЛА алдрын танхимд шинээр элсэж буй хүмүүстээ батламжийг нь гардууллаа. Энэ удаа арван орны тамирчин, дасгалжуулагч, шүүгч алдрын танхимын гишүүн болж байгаагийн дотор Монгол улсын төлөөлөл багтжээ. Олон улсын шилэгдмэл шүүгч, зургаан Олимп, 30 орчим дэлхийн аваргад шүүгчээр ажиллаж “Алтан шүгэл” шагналыг нэг бус хүртэж байсан А.Басхүү ийнхүү ФИЛА-гийн алдрын танхимд нэрээ үлдээлээ.

ОХУ, Красноярск хотод Бөхийн академийг үндэслэгч, олимпийн гурван удаагийн аварга Б.Сайтиев, олимпийн хошой аварга И.Ярыгин нарын дасгалжуулагч, ЗХУ болон ОХУ-ын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 1970-2000 онуудад ажиллаж байсан Дмитрий Миндиашвили, Олимп, дэлхийн аваргаас 19 алтан медаль хүртсэн В.Рязанцев, А.Быков, Ж.Ушкемпиров, А.Назаренко, В.Бакулин нарын дасгалжуулагч Казахстан улсын Вадим Псарёв зэрэг чөлөөт бөхийн алтан үеийн төлөөлөл багтсан байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.