М.Анхцэцэг “Катарын цом”-оос гурван хүрэл медаль хүртлээ

Twitter Print
2020 оны 01-р сар 07-нд 15:05 цагт
Мэдээний зураг,

“Токио-2020” олимпийн наадмын хүндийг өргөлтийн оноо олгох “Алтан” ангиллын тэмцээний нэг болох “Катарын цом” Дэлхийн цомын тэмцээн Катарын нийслэл Доха хотноо болж, Монгол Улсын тамирчин М.Анхцэцэг гурван хүрэл медаль хүртжээ.

Тэрбээр огцом өргөлтөөр 102 кг өргөж хүрэл, түлхэлттэй өргөлтөөр 124 кг өргөж хүрэл, нийлбэр дүнгээр 226 кг-ийн амжилтаар мөн хүрэл медаль хүртсэн байна. Түүний одоогийн томоохон амжилтыг дурдвал ДАШТ-ий хошой хүрэл, залуучуудын Ази тивийн болон дэлхийн аварга, Оюутны дэлхийн аварга, Азийн танхимын спортын наадмын аварга, Азийн аварга юм.

Тиймээс хамгийн том тэмцээн нь “Токио-2020” юм.   

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.