Цаг агаартай холбоотой толгойн өвдөлт

Twitter Print
2022 оны 11-р сар 08-нд 08:40 цагт
Мэдээний зураг,

Нэг Монгол кино нь дээр тэнгэр муухайрах болохоор миний ууц нуруугаар өвддөг гээд гардаг даа. Тэр нь шиг бороо орох, цас орох, цаг агаар муудах болон тэдгээрийн өмнөхөн толгой өвддөг хүмүүс байдаг боловч гэр бүлийнхэн ач холбогдол өгдөггүй болон эмнэлэгт үзүүлэхэд өвчин гэж үздэггүй боловч тухайн хүнд өөрт нь зовиуртай байхаас гадна гэрийн ажил хийх зэрэгт бие сулран амархан ядардаг байна.

Тэгвэл ингэж толгой өвддөг шинж тэмдгийг цаг агаартай холбоотой толгой өвдөлт гэж үздэг юм байна.

Энэ тухай Японы эмч нийт 15 жил судалгааны ажил хийж, судалгаагаа цаг уурын мэдээлэлийн мэргэжилтэнтэй хамтран нарийн судалсан тухай Японы NHK-ийн сувгаар үзүүллээ.

Дээр дурдсан эмч нь цаг агаарын өөрчлөлтөөс яагаад толгой өвддөг болох механизмийг тайлбарлаж чадсан байна.

Уг механизм нь агаарын даралт буурахаар хүний чихний Вестибуляр эрхтэнтэй холбоотой Вестибуляр мэдрэлийн судал нь тэр мэдээллийг хүлээн авна. Түүний улмаас түүний яг хажууд байх гурвалсан мэдрэлийн судал цочролд орж, нейрон болон эс 2 ын хооронд дохио дамжуулах химийн бодис ялгарч гарснаар түүнд хариу үйлдэл үзүүлэн тархины судас агшин, үрэвслийн бодис ялгаруулж толгой өвддөг гэнэ. Энэ механизмийн тухай дэлхийн хэмжээнд анх удаа энэ эмч судалж, тайлбарласан гэлээ.

Цаг агаартай холбоотой толгой өвддөг хүмүүс нь ихэвчлэн

# дотоод чих нь мэдрэмтгий хүмүүс энэ нь онгоцонд суухад чих дүлийрэх, шуугих гэх мэт

# Унаанд суухаар дотор муухайрч, бөөлжих гээд байдаг өөрөөр хэлбэл унаанд суугаад явахаар согтсон мэт болдог хүмүүс зэрэг нь агаарын даралтын бууралтыг мэдрэмтгий хүмүүс байдаг гэнэ.

Цаг агаартай холбоотой толгой өвдөж байвал юуны өмнө хийх дасгал

1. Хоёр чихээ 2 гараараа хөнгөн чимхээд дээш нь татна.

2. Хажуу тийш нь татна.

3. Доош нь татна .

4. Чихний дэлбээн дунд хэсгээр чихээ татангаа арагшаа чихээ 5 удаа эргүүлнэ.

5. Чихний дэлбээн дээд, доод хэсгээр нийлүүлэн бүх хэсгийг хумин 5 хором барина.

6. Гарын алгаар 2 чихээ нийтэд нь таглан бариад , мөн арагш нь 5 удаа эргүүлнэ.

Ингэж хийгээд үзвэл толгойн өвчин намдаж байвал та цаг агаартай холбоотой толгой өвдөж байсан байна.

Цаг агаартай холбоотой толгой өвдөх нь гол төлөв улирал солигдох үед их байдаг тул танд хэрэгтэй болов уу гээд хуваалцаж байна.

Япон хэлнээс орчуулсан:

Лхагвадорж овогтой Энхтуяа

Япон улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.181.169) 2021-03-01 13:52
      • 0
      • 0

      Монгол улсынхаа нэрийг өндөрт гаргаж байгаа тамирчиндаа төр засаг нь илүү их анхаарал тавиасаа даа ............

      Хариулах