Волейболын дэлхийн аваргад гурван улс хасагдах шатны эрхээ авлаа

Twitter Print
2014 оны 09-р сар 07-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

Волейболын эрэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээн Польш улсад болж байгаа. Дөрвөн жилд нэг удаа дээрх тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд өнөөдөр болно. 2014 оны дэлхийн аваргад Европ тивээс Польш, Серб, Герман, Финланд, ОХУ, Болгар, Франц, Бельги, Италийн шигшээ, Америк тивээс Пуэрто Рико, Канад, Мексик, АНУ, Бразил, Куба, Венесуэл, Аргентин, Ази тивээс БНСУ, БНХАУ, Иран, Австрали тивээс Австрали, Африк тивээс Тунис, Египет, Камерун улс шалгаран оролцож байгаа.

Хэсгийн гурван тоглолтонд Польш, Бразил, ОХУ-ын шигшээ нэг хожигдолгүй хасагдах шатны эрхээ авсан аж. Харин Пуэрто Рико, Египет, Мексик, Камерун, Тунисын баг нэг ч хожилгүй тэмцээнээ үргэлжлүүлж байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.