Н.Номтойбаяр: Ц.Нямдоржод хандаж хэлэхэд тэтгэвэртээ гар, одоо боль

Twitter Print
2020 оны 05-р сар 08-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр 11:00 цагаас Авлигатай тэмцэх газрын үүдэнд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Бие даан нэр дэвших болон телевизийн нэвтрүүлэгт оролцсонтой холбоотойгоор АТГ, Нийслэлийн прокурорын байгууллагад дуудагдах боллоо. Нэгдүгээр сарын 13-ны өдөр УЕП Батын Жаргалсайхан миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барьсан. Хууль бус үйл ажиллагаа явагдаж байгаа талаар би өмнөх сард нь мэдээлэл хийх үеэрээ чаддаг юм бол АТГ, УЕП миний бүрэн эрхийг түдгэлзүүл гэсэн. 

12 сарын 12-ны өдөр хийсэн хэвлэлийн хурлыг хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн өмгөөлөгч Батбаяр гэж хүн гомдол гаргасан байдаг юм билээ. Үүний хариуд Нийслэлийн прокуророос 12 сарын 26-нд хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Тэгэхээр УЕП Б.Жаргалсайхан УИХ-д худал мэдээлсэн, намайг гүтгэн доромжилсон, авлига албан тушаалын давуу байдлаа ашигласан. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой. Хууль цаазын тэргүүн зөвлөх байна уу, Улсын Ерөнхий прокурор байна уу, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байна уу хамаагүй. Намайг хэн нэгэн яасан тэнэг үйлдэл хийв ээ, УЕП-ыг нотлох баримтын хамт АТГ-т өгч нүд рүүгээ гараа хийж байна гэх байх. Миний баримталдаг зарчим бол хуулийн өмнө тэгш байх. Намайг худал мэдүүлэг өгсөн, ХНХ-ын сайд байхдаа албан тушаалын байдлаа ашигласан гэж гүтгэж байгаа юм бол би нотлох баримтад үндэслээд УЕП-ыг Авлигатай тэмцэх газар өгч иргэний эрхээ эдэлж байна. Прокурор байлаа гээд хуулиас давуу байж болохгүй. 

Ингээд дөрөвдүгээр сарын 20-ны өдөр сайдаар ажиллаж байхдаа гаргасантай яг ижил шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018, 2019 онд гаргасан. Эдгээр шийдвэрээ буруутай гэж үзэхгүй хэр нь намайг буруутай гээд байх юм. Энэ гомдлынхоо хариуг авахаар 18 хоног хүлээж байна. Намайг хэлмэгдүүлж яллахдаа надад мэдэгдэхгүйгээр яллачихаад дараа нь мэдэгдэж байсан хүмүүс шүү дээ. 

Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр энэ удаагийн сонгуульд нэр дэвших 208 бие даагчийн нэрийг зарласан. Үүний дараа АТГ-аас дуудаад яллагдагчаар татах үндэслэлийг өөрчилсөн гэдгээ хэлж мэдүүлэг өг гэсэн. Би мэдүүлэг өгнө. Гэхдээ ямар үндэслэлээр буруутгаж байгаа юм бэ, би хууль зөрчөөгүй тул нотлох баримтаа бүрдүүлэхэд цаг хэрэгтэй гээд гарсан. Гэтэл дахиад маргааш нь шууд яллах дүгнэлт үйлдсэн. Яллагдагчаар татсан ч гэсэн нотлох баримт, тайлбараа өгөх, гэм буруугүйгээ нотлох эрхтэй. Тиймээс би шууд улс төрийн захиалгаар яллах дүгнэлт үйлдэж, надад нотлох боломж өгөхгүй байгаа тул хүлээн авахгүй гэсэн. Улмаар албадан ирүүлэхээр болсон. Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоосон учраас оруулахгүй байсан. Удалгүй цагдаа нар нь ирээд намайг оруулсан. Нийслэлийн прокурор дээр яллах дүгнэлтээ танилцуулах байхад Чингэлтэйн шүүхийн коридорт танилцуулаад гарын үсэг зур гэсэн. Би зураагүй. Процессын алдаатай зүйл дээр гарын үсэг зурахгүй гэсэн.

Өмнө нь би АТГ, прокурорын байгууллагад нэг ч удаа хүндрэл учруулж байгаагүй. Анх У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан гэж дуудаад дараа нь юу боллоо доо. Улсын Ерөнхий прокурор яаж ажиллаад байгаа юм бэ. АТГ, ЦЕГ-ын удирдлагууд улс төрийн томилгоогоор ажилладаг. Улс төрөөс ангид байх эрхзүйн орчин алга. Сүүлийн хоёр жилийн хугацаанд арай хэтэрлээ. Гишүүн байхдаа энэ бүхнийг анзаарсан. 

Үндсэндээ бол ЖДҮ-чид рүү дайрсан олон нийтийн дайралтыг над руу чиглүүлсэн шүү дээ. Гэтэл үнэн нь хаана байгаа юм бэ. Нэг л их ардчилал яриад, камер харахаараа шударга ёс ярьдаг нусан буунууд чинь бүгд хулгайч шүү дээ. Надад ямар ч хуулийн байгууллагад холбоо сүлбээ байхгүй. Гаргаж ирсэн материалууд нь миний хэргийн материалууд. Зургаан сар завсарлага авлаа. Болно биз дээ. Ийм байдлаар өнөөдөр хуулийн өмнө тэгш байх байдал гажуудаж байгаа учир би харин ч одоо тэмцэх ёстой. Надаас өөр хүн тэмцэж чадахгүй шүү. Надад мэдлэг нь байна, туршлага нь байна. Би санхүүгийн хувьд би хэнээс ч хараат биш. УИХ-д найман жил суулаа. Улс төрийн хөшигний ард ямар балиар юм болдог гэдгийг мэднэ. Би төрд  жил зүтгэлээ. Би үзэхгүй бол өөр хэн ч чадахгүй. 

Би хуулийн хамгаалалтад орох гэж байсан юм бол би өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгөхгүй. Өмнө нь хэн ч тэгж байгаагүй юм. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо аймшигтай ноцтой гэмт хэрэгтэний талаар хуралдаж байгаа аятай л мэдээлэл цацаад л сүйд болоод байсан хэдэн өвөө нар 13 л тоглож байсан. 60 тэрбум, ЖДҮ-д МАН буруутай бол бүгд буруутай гээд хэвлэлийн хурал хийсэн. Гэтэл өөрсдөө гэм буруугүй, хөөрхөн харагдах гэж Ц.Сандуй гэж нөхрийг яав. Таван сар хэлмэгдүүлж яллалаа шүү дээ. Би намаас хөөгдсөндөө хэлж байгаа юм биш. ЖДҮ бол МАН-ын хар толбо. Урьдчилан сэргийлж чадаагүй миний ч буруу. Би ЖДҮ-чидээ явуул, эсвэл бүгд тарая гэхэд 19 болоогүй шүү дээ. Ц.Нямдоржод хандаж хэлэхэд тэтгэвэртээ гар, одоо боль.

Би хуульд захирагдах байх гэж бодож явсан. Ямар ч гэнэн тэнэг байв, ямар ч хууль үйлчилдэггүй юм байна гэдгийг харьж явахдаа ойлгосон. Дорнод аймагт нэр дэвшихдээ 230 сая төгрөгийн дээд хязгаар тогтоосон. Тийм зардал гаргаад суудал авчирч өгчихөөд яахаараа МАН-д мөнгө өгдөг юм. Би одоо хавтаст хэрэг материалаа бүгдийг нь ил болгоно. Хуулийн байгууллага хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаагийн илрэл. Нууж хаагаад байх юм байхгүй. Журам зөрчсөн гэсэн л юм байгаа. АТГ, прокурор уналаа. Шүүх шударга ажиллах байх гэж итгэж байна. Хоёр хуулийн заалт, гурван журмын заалт л зөрчсөн гэсэн байгаа. " гэлээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Mongolin shudarga ard tumen

      (75.86.79.22) 2020-05-08 23:28
      • 0
      • 0

      Nomgoibayrin bukh khergiig il bolgo. Khuchingiin khereg, Mototsikleet khun dairch alsanig, Basvgaig bambaruushtai alsanig, said baikhdaa mongo zusalsnig, Batkhuu agsanig alsanig shudarga shuukheer shuuj shorond ni khiij kharuytslaga tootsie!Mongol khumuus saruul ukhaanaaraa amidardag. Ene metiin luivarchingaas ekh oron gazar nutgaa butsaaj avaya.Mongolin bukh shudarga ard tumen shaardaj baina.

      Хариулах

    • Зочин

      (107.72.164.36) 2020-05-08 12:17
      • 0
      • 0

      Bitgii Ingej bai Gem hiigeegyi um bol zygeer l shalguulal daa

      Хариулах