Шөвгийн наймын эхний багууд тодорлоо

Twitter Print
2014 оны 09-р сар 07-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

Испани улсад болж буй сагсан бөмбөгийн дэлхийн аваргын шөвгийн 16-гийн тоглолтууд эхэллээ. “Мөрөөдлийн баг” хасагдах шатны эхний тоглолтоо Мексиктэй хийж 86:63-аар хожиж дунд шөвөгт шалгарсан бол Франц-Хорватыг 69:64, Испани-Сенегалыг 89:56, Словени-Домниканыг 71:61-ээр буулган авсан байна. Харин өнөөдөр Шинэ Зеланд-Литви, Серб-Грек, Австрали-Турк, Аргентин-Бразил тоглоно. Сагсан бөмбөгийн спортоор дэлхийд тэргүүлэгч АНУ-ын шигшээ сүүлийн хоёр Олимп, нэг дэлхийн аваргад босоо түрүүлсэн.

Өнөө жил Ж.Харден, С.Карри, К.Томпсон, Д.Каузинс, Д.Дерозен, Э.Дэвис зэрэг NBA-ийн одод Испани өрсөлдөж байна. Хасгадах шатны эхний тоглолтонд С.Карри 20 оноогоор багийн нөхдөө тэргүүлсэн бол К.Фрайд 8 удаа самбараас бөмбөг авчээ. Харин Мексикийн шигшээгээс Г.Аюун 25 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 2 бөмбөг таслалт, 1 болк-шотт хийж жигд тоглолтыг үзүүлсэн аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.