Манай шатарчин гуравдугаар байранд явж байна

Twitter Print
2014 оны 09-р сар 06-нд 17:04 цагт
Мэдээний зураг,

Арабын нэгдсэн Эмират улсын Шаржах хотод болж буй дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-при тэмцээн өндөрлөхөд нэг өрөг үлдлээ. Тус тэмцээнд оролцож буй их мастер Т.Батчимэг өчигдөр буюу баасан гарагт арав дахь өрөгтөө дэлхийн аварга, БНХАУ-ын Хоу Ифанитай тоглож, тэнцлээ. Тэрээр өнөөдөр сүүлийн өрөгтөө Энэтхэгийн Харика Дронаваллитай тоглох юм.

Т.Батчимэг арван өргийн дараах байдлаар гурван хожил, долоон тэнцээ хийснээр 6,5 оноотой гуравдугаар байрт бичигдсэн хэвээр байна. Тэмцээнийг БНХАУ-ын Жу Вэнжун 8,0 оноогоор тэргүүлж байгаа бол дэлхийн аварга Хоу Ифань 7,5, Т.Батчимэг 6,5 оноотой удаалж байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.