Цаг уурын өөрчлөлт хүн амын суурьшилд нөлөөлнө

Twitter Print
2014 оны 09-р сар 06-нд 13:47 цагт
Мэдээний зураг,

ХХ зуун бол аж үйлдвэрийн эрин үе байсан. Цөмийн зэвсэг, нисэх онгоц, сансар судлал зэрэг гайхамшигт шинжлэх ухааны хөгжлийн оргил нь үе нь ХХ зуун байсан ч байгаль экологийн тэнцвэрт байдалд асар их хохирол учруулжээ. Хүн төрөлхтөн дэлхийн эко системийг хадгалж үлдэх боломжгүй болсон талаар эрдэмтэд санал нийлдэг.

Үүнтэй холбогдуулж НҮБ-ын орчны цаг уур судлалын газраас нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Энэ нь манай дэлхий дээр цаг уурын өөрчлөлт хэрхэн явагдаж байгаа тухай, түүнээс үүдэн хүмүүс хэрхэн төрөлх нутгаасаа дайжин дүрвэж байгааг судалсан байна. Уг судалгаагаар 2050 он гэхэд 200 сая гаруй хүн цаг уурын өөрчлөлтөөс болж нутгаасаа дүрвэнэ гэсэн тоо баримт гарсан юм. Ялангуяа хойд Европ, Канад, АНУ-ын иргэд дүрвэх нь ихсэнэ гэсэн байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.