Мэдрэлийн ёзоорыг дарж байгаа байрлалаас шалтгаалан өөрчлөгддөг нурууны зөөлөн эдийн шинж тэмдэгүүд

Twitter Print
2021 оны 12-р сар 22-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

Мэдрэлийн ёзоорыг дарж байгаа байрлалаас шалтгаалан өөрчлөгддөг нурууны зөөлөн эд (диск)- ийн шинж тэмдэгүүд

Нурууны L3-L4 нугаламын диск цүлхийх үед

Өгзөгнөөс эхлэн бүдүүн гуя болон шилбэний урд талаар чилж хатгуулах зовиур мэдрэгддэг.Мөн түүнчлэн хөлний шагайгаар нугалж тэнийлгэх хөдөлгөөн саадтай болж болзошгүй.

- Нурууны L4-L5 үеийн диск цүлхийхэд

Шилбэ ба гуяны гадна талын хэсгээр бадайрч өвдөнө.Хөлийн эрхий хуруу зовиуртай болох бөгөөд дээш нь өргөхөд хэцүү болдог.

- Нурууны L5-S1 диск цүлхийхэд

Өгзөгнөөс эхлэн уруудаж хөлийн өсгий, чигчий хуруу хүртэл таталдах бадайрах шинж тэмдэгүүд илэрнэ. Өвдөгийг нугалах тэнийлгэх, шагайгаар нугалах, хөлний хуруугаа нугалах зэрэг хөлний доод талын хөдөлгөөнүүд саад учирна.

Дискний цүлхийлт томорвол биеийн доод хэсгийн өвдөлт тэсэхийн аргагүйгээр хүндэрч болзошгүй байдаг.

Дискний өвчний дийлэнх нь мэс заслын бус аргаар эмчлэх боломжтой.

Мэс засалд орох шаардлагатай тохиолдол нь нийт өвчтөний 5 хувьд ч хүрдэггүй бөгөөд хөл мэдээ алдах эсвэл өтгөн шингэнээ гадагшлуулж чадахгүй байх зэрэг ноцтой байдал илрээгүй бол уламжлалт эмчилгээний цогц аргаар өвчний шинж тэмдэг зовиурыг бүрэн сайжруулж эмчлэх боломжтой юм.

Эх сурвалж: Чэсон Солонгосын Уламжлалт эмнэлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.