Нисдэг тэрэгний осолд орсон есөн хүний зургааг нь олж тогтоожээ

Twitter Print
2020 оны 01-р сар 28-нд 08:12 цагт
Мэдээний зураг,

Америкийн сагсан бөмбөгийн домогт тамирчин Коби Брайант, охин Жианнагийнхаа хамтаар Америкийн Калифорни мужид орон нутгийн цагаар өглөөний 10 цагийн орчимд нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдлаа.

41 настай Коби Брайант болон түүний охин 13 настай Жианна нар бусад 7 зорчигчийн хамтаар Калифорни мужийн Оранж каунтигаас Таузэнд Өүкс хотод болох сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор нисч байжээ. Мөн Брайантын охиных нь дасгалжуулагч Кристина Маусер, Жианна Брайнтын тоглодог багийн гишүүн Алисса Алтобелли аав, ээжийнхээ хамт явж байсныг тогтоожээ. 

Лос Анжелес Каунтигийн цагдаагийн газраас мэдээлсэнээр Калифорни мужийн Калабасас хотод осолдсон нисдэг тэргэнд зорчиж байсан 9 хүн бүгд амь үрэгдсэн байна.

kobe bryant died зурган илэрцүүд

Коби Брайант нь Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 5 удаагийн аварга бөгөөд сагсан бөмбөгийн спортын түүхэн дэх агуу тоглогчдын нэгд зүй ёсоор тооцогддог билээ.

kobe bryant died зурган илэрцүүд

Тэрээр эхнэр 4 охиныхоо хамтаар амьдардаг байсан бөгөөд ослын улмаас нас барсан 13 настай охин Жианна түүний хоёр дахь охин байжээ.

kobe bryant died зурган илэрцүүд

Коби Брайант болон түүний охины гэнэтийн үхэлтэй холбоотойгоор урлаг спортын дэлхийн одууд, улс төрчид болон шүтэн бишрэгчид нь нийгмийн сүлжээгээр дамжуулан гүн эмгэнэл илэохийлсээр байна.

kobe bryant died зурган илэрцүүд

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.