Харааны шил зүүдэг бүсгүйчүүд нүүрээ хэрхэн будах вэ

Twitter Print
2018 оны 12-р сар 10-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Бүсгүй та өдөр тутам зүүдэг нүдний шилнийхээ хүрээ рамны хэлбэр болон өнгөнд зохицуулан нүүр будалтаа хийх хэрэгтэй. Учир нь нүдний шилэнд зохицоогүй нүүр будалт таны төрхийг замбараагүй харагдуулж өөрийн тань өөртөө итгэх байдлыг багасгах болно. Мэдээж та үүнийг огт хүсэхгүй байгаа нь лавтай. Иймээс танд зориулж бэлтгэсэн мэргэжилтнүүдийн зөвлөгөөг анхааралдаа авна уу.

Та өөрийнхөө хөмсөгний хэлбэрийг анхааран нүдний шилний рамыг сонгохыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Хөмсөг, нүдний шилний рам 2 хоорондоо зрхицосноор та давхар хөмсөгтэй мэт харагдахаас зайлсхийнэ. Хэрэв таны хөмсөг их тод бол рам ядаж 1 тоноор бага буюу арай бүдэг цайвар өнгөтэй байх хэрэгтэй. Харин таны хөмсөг үл мэдэгдэхүйц бүдэг өнгөтэй бол илүү тод, баялаг өнгүүдийн рам сонгоорой.
Нүдний шилний рам  алтлаг өнгөтэй бол таний өдөр тутмын нүүр будалт цайвар шаргал болон бордуу өнгүүдийг хосолсон байвал илүү зохимжтой.

Саарал мөнгөлөг өнгийн раман доор утаан, мөнгөлөг-хөх болон саарал өнгийн нүд будалт зохино. Харин буганы эвэр мэт өнгийн раамтай тохиолдолд мөн бор, шаргал өнгөний будалт зонхилно.

Хар раамтай нүдний шил ямагт хамгийн сонирхолтой байсаар ирсэн. Түүний доор маш энгийн үл мэдэгдэхээр будалт хийх хэрэгтэй, учир нь хар рам нь өөрөө дангаараа бүсгүй хүний нүүр царайг их тодосгож өгдөг. Тод өнгүүдээр будалт хийсэн тохиолдолд та жинхэнэ зурмал эмэгтэй мэт харагдах болно. Харин хэрэв таны рам тод өнгийн пластик материал бүхий тохиолдолд нүүр будалт маш даруу байх шаардлагатайгаас гадна бүр сормуусаа ч будах хэрэггүйг анхаараарай.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ethanael

      (188.143.232.27) 2016-11-18 12:31
      • 0
      • 0

      Slam dunkin like Shaquille O'Neal, if he wrote inmrafotive articles.

      Хариулах