Хасагдах шатны тоглолтууд өнөөдөр эхэлнэ

Twitter Print
2014 оны 09-р сар 06-нд 11:43 цагт
Мэдээний зураг,

Испани улсад сагсан бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн үргэлжилж байна. XVII дахь удаагийн тэмцээнд таван тивийн шилдэг 24 баг шалгаран оролцож хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорлоо. Энэ удаа Словени-Доминикан, АНУ-Мексик, Шинэ Зеланд-Литви, Франц-Хорват, Испани-Сенегал, Серб-Грек, Бразил-Аргентин шөвгийн 16-д оноолт таарлаа. Хэсгийн тоглолтонд Испани, Грек, АНУ-ын баг нэг хожигдолгүй зуун хувийн амжилт үзүүлсэн бол Египет, БНСУ таван тоглолтоос нэг ч ялалт авч чадсангүй.

Хэсгийн тоглолтонд оноо авалтаар Пуэрто Рикогийн Х.Бария 22, Аргентины Л.Скола 21.6, Филлипины А.Блатче 21.2 оноогоор тэргүүлж байгаа бол самбараас бөмбөг авалтаар А.Блатче 18.3, Сенегалын Г.Денг 11.4, Ираны Х.Хамед 11.4 удаа самбараас бөмбөг авчээ. Мөн Финландын П.Копонэн 5.8, Испанийн Р.Рубио 5.8, Сенегалын Х.Далмейд 5.6 оновчтой дамжуулалтаар бусдыгаа тэргүүлсэн байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.